УИХ-ын чуулганаар хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын хөрөнгийг шийдэхэд 510 сая ам.долларын баталгаа Засгийн газар гаргах эсэх асуудлыг шийдэв.
Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нийслэл түгжрэл бөөгнөрлийн дайнд ялагдаж яваа. Ялах хэд хэдэн шийдлийн нэг нь нийтийн тээврийн хэрэгсэл, замын асуудал юм. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэргийг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоо хийсэн. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга аваад үлдчихлээ. “Гурван тэрбум төгрөгийн асуудал хэмнэх гэж байхад гурван их наяд төгрөгийн асуудал ярих гээд байна” гэх юм. Бидний зовлон, бэрхшээл түгжрэл мөн юм уу. Түгжрэлийг мөнгөгүй яаж давах гээд байгаа юм бэ. Бага мөнгөөр түгжрэлийг шийдэж болохгүй байгаа юм. Төсвийн байнгын хороонд нийслэлээс сонгогдсон дөрвөн гишүүн байдаг. Хотоос сонгогдсон гишүүн уг байнгын хороонд цөөхөн тул нийслэлийн асуудал ярихаар хойш тавиад байдаг. МАН-ын бүлгийн гишүүд түгжрэл ярихаар хэдэн автобус оруулж ирсэн гээд л болчих юм уу. Ер нь бол түгжрэлтэй холбоотой асуудлаар 2024 оноос маш том жагсаал болох байх. Би асуудал шийдэх гэж энд орсон ирсэн болохоос албаны хэн нэгэн биш. Түгжрэлийн дайнд ялагдаж байснаас энд ажлаа хийж чадахгүй байгаа ард түмний төлөөлөлтэй хамтраад, тэмцэх нь чухал юм. Мануухай болж суух гээгүй шүү" хэмээлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Өчнөөг жил мануухай үхдэл болж суучаад юу гээд бнаа ард түнийг тэнэг гэж бодохоо боль
Мануухай биш хүүхэлдэй.
Тэнэг Сумькагаас өшөө авахын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс байна. Ийм хүмүүс хувийн эрх ашгаас өөр юм хэзээ ч байхгүй. СУмьяабазараа чи тэр хүмүүсийг нэртэй устай нь зарлаач ээ, ЙЯагаад ийм мунхаг хүмүүсийг бид сонгов