УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Г.Амартүвшин гишүүн байр сууриа илэрхийллээ.
-Та Дэд хорооны хуралд оролцоод гарч ирлээ. Тэнд юу яригдав?
-Хөгжлийн банктай холбоотой асуудалд ямар нэгэн саад учруулахгүйгээр тусалж, дэмжиж ажиллана. Бүрэн эрхийн ард нуугдаж, саад болсон зүйл байхгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Дэд хорооны гишүүд асуулт асууж, би хариулт өглөө.
-Зарим гишүүд улс төр орсон гэж хардаж байна. Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг та өөрөө хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Надад дүгнэлт хийх үндэслэл алга.
-Таныг Хөгжлийн банкнаас зээл олгоход давуу байдал үүсгэсэн гэж буруутгаж байгаа?
-Надаас тодруулах зүйл байсан байна. Аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэдэг үндэслэл байгаа юм байна. Гэтэл тэр 33 тэрбумын үлдэгдэл нь өнөөдөр 16 тэрбумаар яригдаж байгаа. Энэ хугацаанд 9,6 тэрбум төгрөгийн хүү төлсөн байдаг. Дээр нь анх батлагдаж байх үеийн барьцаа хөрөнгө хэвээр байгаа. Тийм учраас яаж хохирол учруулсан нь тодорхойгүй байна.
-Тухайн зээлийг олгоход та ямар байдлаар оролцсон бэ?
-Хөгжлийн банк ч байна уу, арилжааны банк байна уу Гүйцэтгэх захирал дангаараа ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдах хорооны найман гишүүн хуралдаж, хамтын шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг үндэслэн, ТУЗ-ийн есөн гишүүн хамтын шийдвэр гаргадаг. Нийт 17 хүн шийдвэр гаргахад оролцдог. Ингээд ТУЗ-ийн шийдвэр гарсан тохиолдолд Гүйцэтгэх захирал түүнийг биелүүлэх үүрэгтэй.
-Танд Хөгжлийн банк гэхээс илүү иргэншилтэй холбоотой юм уу, өөр ямар нэгэн улс төрийн шалтгаан байна уу?
-Тийм юм байхгүй.
Сэтгэгдэл ( 3 )
Гишүүн улс эх орон бид нарынха төлөө өдөр шөнгүй зүтгээд ядаргаанд ороод өнгөрсөн цаг үеийнхээ үйл явдалыг санахгүы болсон байна тийм учираас хүнд ажилаас нь түдгэлзүүлээд урьдчилан хорих байранд жаахан амараавал улсад учируулсан хохиролоо сэргээн санах байхаа ядарсан үед нь нэг нэгэндээ тустай байхан улс эх оронд хэрэгтэй байхаа
Одоогийн их хурал чинь битүү хужаа өвөө, аав нартай, эх орон, учир начирмгэж юм мэдэхгүй, амьдралынх нь зорилго мөнгө эрх мэдэл, өөр юу ч биш хунхужз шоохуузнууд шүү дээ. Өөрсдөөсөө илүү, осолтой гэж үзсэн бүгдийг намнаж дарж байж санаа нь амардаг. Амартүвшингийн ур чадвар, хувь хүний ёсзүй, сэтгэлгээ угаас хунхууз шоохууз нартай суваг таарахгүй. Их хурал гэсэн танхис Амартүвшингийн хувьд үмхий жорлон, ямар ч хэрэг байхгүй.
Нөгөө цэвэр ариуны туйл болоод байгаа үлдсэн 72 хулгайчтайгаа барьцаач..\n72 хулгайч, тэгээд сүүлийн 30 жилд төр, улсын их хулгайчдийн хуралд байж монголыг хусаж хулгайлж луйвардаж баяжсан бусад бүх хулгайчдийн аллага ярга хулгай луйвар рекэт дээрмийн гэмт хэргүүдийг задал...\n72 хулгайчтайгаа барьцаач