УИХ-ын өнөөдрийн /2022.04.29/ чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодруулбал, · Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Гудамжинд жагссан ч бай, төрийн албан хаагч болон иргэдэд төр тансаг харагддаг болсон. Хэтэрхий цамаан харагддаг болсон. Төр данхайж харагддаг болсон. Үүнийгээ цэгчлээч ээ л гэж байгаа юм. Мөнгөндөө биш хандлага, зарчимдаа төрийн хэмнэлтийн хууль хадгалагдаж байгаа байх. Өмнө гарч байсан, хэмнэх гэж оролдсон ордлогыг хууль гаргасан учраас хэмнэж байна. Одоо зургаан, долоон орлогчтой газар, дарга нар хүртэл байна. Үүнийг л цэгцлэх гэж байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 2 )
Sumiyabazar 6 orlogchtoi
Орлогч биш зарц-долдой.