УИХ-ын өнөөдрийн /2022.04.29/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн бүх шатанд хэмнэлтийн зарчмыг мөрдүүлж эхэлснээр УИХ, Засгийн газар нэгдмэл чиглэлээр хамтран ажиллаж хэмнэлтийн бодлогыг хуульчилж байна. Монгол Улсын төсвийн тодотгол батлагдснаар нэгдсэн зарлагын нийт хэмжээ 17.9 их наяд төгрөг болж, 245.3 тэрбум төгрөгийг хэмнэж байна. Төсвийн хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээг бууруулж, Улаанбаатар хотод шинээр цэцэрлэг байгуулахаар болж байна. Үндсэндээ төсвийн алдагдлыг 245.3 тэрбум төгрөгөөр буурууллаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
хоёрын хооронд
Ард түмнээрэээ даажигнасан төр. Нүглийн нүдийг гурилаар хуурч бна.