Б.Энхбаяр: Хэрэг хийгээгүй бол хүний нам байсан ч хонгилдуулахгүй

2022 оны 04 сарын 30

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хаалттай хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагын саналыг хэлэлцсэн. Хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг ХААЛТТАЙ хэлэлцсэн тал дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байрь суурийг илэрхийллээ.


Тэрбээр "Асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой юм байна. Улсын Ерөнхий прокурор "Албаны нууц"-ын тамгатайгаар УИХ-д хүсэлтээ ирүүлсэн учраас нээлттэй хэлэлцье гээд ч хуулиар боломжгүй.

Хаалттай байдлаас үүдэж хардлага (хулгайчийг хаацайлж буй эсэх, хилсээр хонгилдож буй эсэх) даамжираад байна. Миний итгэл үнэмшлээр тэнд ард түмнээс нууцлаад байх зүйл алга.

Хэрэг хийсэн гэх үйл баримт харагдахгүй байвал хүний нам байсан ч хонгилдуулахгүй хамгаална. Хэрэг хийсэн гэх үйл баримт байвал өөрийн нам байсан ч хамгаалж хаацайлахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй.

Хаалттайгаар хэлэлцэхээр нээлттэй байр суурь илэрхийлэх эрх хязгаарлагдаж байна. Юм ярихаар өөрөө ял шийтгэгдчих болохоор. Ард түмэн ба ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ-ын итгэлцлийг үгүй хийх ийм сөрөг дагавартай учраас цаашид Ерөнхий прокурор нууцаар биш илээр асуудлаа оруулж ирж байх ёстой юм байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(202.126.88.175) 2022 оны 05 сарын 01

Энхбаяр шиг хүн олон байгаасай.дэмждэг шүү.насан туршидаа үзэл бодолдоо үнэнч байгаарай.хол явна.

0  |  0
Зочин(66.181.179.128) 2022 оны 05 сарын 01

ЭНХБАЯР ГИШҮҮН ШИГ ОЛОН ГИШҮҮН БАЙГААСАЙ

1  |  0
Зочин(86.111.139.196) 2022 оны 05 сарын 01

zuitei Enhbayar gishuniig bnga demjdeg shuu

1  |  0
Top