Т.Доржханд: Пүрэв гарагт ТАЙВАН ЖАГСААЛ зохион байгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.05.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Энэ долоо хоногийн пүрэв гарагт 12:00 цагт өдрийн хоолныхоо үеэр залуусаа хүрээд ирээч ээ, талбай дээр. Өөрсдөө өөрчил, үгүй бол тар гэдэг тайван жагсаалыг зохион байгуулах гэж байгаа юм. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь ээ. Төрийн тогтолцоо болохгүй, данхаасан байна. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг шаардана. Иргэд залуус та бүхэн хэмнэ гэж гарч ирсэн. Хэмнэж чадахгүй юм байна. Одоо тогтолцоогоо л өөрчлөх цаг нь болсон байна" гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрчлөлтийг хийх хүртэл нь тэмцлээ үргэлжлүүлнэ, шаардлагатай бол тэмцлийн хурц хэлбэрт хүртэл шилжинэ гэдгээ мэдээллийнхээ төгсгөлд тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.74.45) 2022 оны 05 сарын 02

Бүгдээрээ төрийн алба хийх гээд улс төрчдийг унагаах зорилготой байгаа биз дээ. Одоо төрийн албыг оркууд л хийдэг учраас энэ ажилд горилж байгаа этгээдүүд нь бүр траншейных юм байна.

0  |  0
Монгол(64.119.16.48) 2022 оны 05 сарын 02

Энэ нэг амьтан Хэнд зарагдаж байгаа юм болдоо, мөнгө ч бүхнийг шийдэх юм даа, Саяхан Хөтөл, Дархан, Багануурын үйлдвэр станцуудыг нь буцаагаал авчихлаа, одоо ч луйварчид янз бүрээр үзнэ дээ

0  |  0
Zochin(86.111.139.196) 2022 оны 05 сарын 02

ene soliot chin zalusiig taiban bailgahgui yu hiih geed uurinhuu erh ashigin tuluu daljignad

1  |  0
Top