Г.Тэмүүлэн: Хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд сануулах биш ТОРГОХ, БАРИВЧЛАХ хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Хуульд сануулах гэдэг шинэ заалт орж байна. Зарим төрлийн зүйлд сануулах нь үр дүнгүй. Хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд сануулахаар оруулж ирж байна. Хүчирхийлэл, аллага, садар самууныг сурталчилсан мэдээллийг нийтэлсэн бол сануулах гэж байна. Энэ асуудалд сануулах нь үр дүнгүй. Торгох, баривчлахаараа байх нь зөв гэж харж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top