Х.Нямбаатар: Цахимаар мөрийтэй тоглож гадагшаа алдаж байгаа мөнгөний тоо 100 ОРЧИМ ТЭРБУМ болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Мөрийтэй тоглоомын асуудал яамны толгойны өвчин болчихоод байна. Цахимаар мөрийтэй тоглож гадагшаа алдаж байгаа мөнгөний тоо 100 орчим тэрбум төгрөг болсон гэдэг тооцоо бий. Цагдаагийн байгууллагаас тодорхой төрлийн гадна талаас хандалт хийдэг сайтуудыг хаалгасан. Гэсэн ч цахим орчин чинь хил хязгааргүй юм. Хоёр, гурван төрлийн зохицуулалт хийхээр зорьж байна. Цахим орчин дэх зөрчилтэй Зөрчлийн тухай хуулиар тэмцэл явуулж байна. Сүүлд Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатааж, амиа хорлосон залуу ч гэсэн маш их мөнгө алдсан, машинаа алдсан сэтгэл санааны гутралд орсон асуудал. Хоёрт, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар цахим орчинтой тэмцэх шийтгэлийг чангатгасан" гэж байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top