Л.Бямбасүрэн: Орон сууцыг үнэгүй тараагаагүй, зээлээр өгсөн

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Капитал банкны өрөнд авсан орон сууцыг даатгалынхаа ажилчдад тараасан гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүд хэлж байна.

Энэ талаар тэрбээр дараах тайлбарыг өглөө “Манайх өрөндөө Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц хүлээн авсан. ЭМД-ын үндэсний зөвлөлийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түрээслүүлэх, худалдан борлуулах журам батлагдсан. Энэ журмын 6 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг ЭМД-ын байгууллагын албан хаагчид болон иргэн хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Капитал банкны өрөнд авсан орон сууцыг ЭМД-ын ажилтан албан хаагчдад зүгээр өгөөгүй. Зах зээлийн үнийн дүнгээр, банкны зээлэнд хамрагдаад, авах боломжийг нээж өгсөн. Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц авснаас 19 нь 80 хүртэлх мкв-тай байсан. Ингээд ажилтнууд маань банкны зээлэнд хамрагдаад, мөнгө нь  ЭМД-ын санд орсон” гэв.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Капитал банкны өр төлбөрийг барагдуулахын тулд 195 ширхэг үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийн өнгөрсөн хоёрдугаар сард өгч байсан юм. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын санд 7.7 тэрбум төгрөгийн мөнгийг шилжүүлсэн. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Тухайн газрууд уг шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлэх байдлаар явж буй талаарх мэдээллийг бид нарт өгсөн.

Капитал банканд хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий 195 ширхэг үл хөдлөхийн барилга, үнэлгээ бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр боллоо.

Энэ ажил ойрын хугацаанд хийгдэж дуусна. Битүүмжлэлийг дуусгаж шилжүүлж өгснөөр дээрх сангууд дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах ажил хийгдэнэ.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө дотор:

•             44 үйлчилгээний объект 52.4 тэрбум төгрөг,

•             7 үйлдвэр 1.9 тэрбум төгрөг,

•             46 орон сууц 32 тэрбум төгрөг,

•             82 газар 26.6 тэрбум төгрөг,

•             4 зоорь 2.3 тэрбум төгрөг,

•             3 дуусаагүй барилга 656 сая төгрөг,

•             7 фермийн барилга 228 сая төгрөг,

•             6 гарааш 564 сая төгрөг гээд нийт 195 ширхэг үл хөдлөхийн барилга байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.65.224) 2022 оны 05 сарын 11

Тайлбар хийгээд байхад ойлгохгүй байгаа гишүүн эрхмүүдийг яана даа. Бид иймэрхүү хүмүүст улс орноо даатгаж дээ.Харамсалтай !!!!\n

0  |  0
Саран(119.40.98.177) 2022 оны 05 сарын 11

Энэ гишүүд асуудлаа мэдэж яримаар юу гэж үнэгүй өгөх вэ дээ. Төрийн албан хаагчид зээлээр худалдан авч байгаа. Авахгйү байгааг нь дуудлага худалдаагаар борлуулна гэсэн. Харин ч шударга зохион байгуулсан. Асуудлаа сайн судалу байж яриач

1  |  0
Нэргүй(66.181.188.146) 2022 оны 05 сарын 10

Анужин буруу асуудалд попороод хэрэггүйдээ?! Тэр хатгаатай хүүхдүүд чинь тэр өмхий байрнуудыг чинь хатгаандаа ууж идэх юмуу?! Банкны зээлд хамрагдаад банк мөнгийг нь шууд өгөөд л гүйцээ?! Асуудалгүйшдээ?! Энэ ялгааг мэдэхгүй байж попорох хэрэггүйшдээ

0  |  0
Зочин(66.181.188.146) 2022 оны 05 сарын 11

Анужин буруу асуудалд попороод хэрэггүйдээ?! Тэр хатгаатай хүүхдүүд чинь тэр өмхий байрнуудыг чинь хатгаандаа ууж идэх юмуу?! Банкны зээлд хамрагдаад банк мөнгийг нь шууд өгөөд л гүйцээ?! Асуудалгүйшдээ?! Энэ ялгааг мэдэхгүй байж попорох хэрэггүйшдээ

2  |  0
Иргэн(66.181.188.146) 2022 оны 05 сарын 11

Анужин буруу асуудалд попороод хэрэггүйдээ?! Тэр хатгаатай хүүхдүүд чинь тэр өмхий байрнуудыг чинь хатгаандаа ууж идэх юмуу?! Банкны зээлд хамрагдаад банк мөнгийг нь шууд өгөөд л гүйцээ?! Асуудалгүйшдээ?! Энэ ялгааг мэдэхгүй байж попорох хэрэггүйшдээ

2  |  0
Terbi(192.82.78.83) 2022 оны 05 сарын 10

Bid nariin tolson mongo shu ene avgaid ingej duraaraa zagnah erh bhgui ooroo neg bair avsan l suuj bgaa

0  |  0
111(192.82.89.4) 2022 оны 05 сарын 10

Энэ яасан том толгойтой эрх мэдэлтэй даам гарчихсан чавганц вэ. Арай л дураараа айн

1  |  0
Z(202.9.46.236) 2022 оны 05 сарын 10

Ene hulgaich avgaig shalgayaàaaaaaaa

1  |  0
Top