УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэлж, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийв.
Уг хууль анх 1992 онд батлагдсан ба 2007 онд нэмэлт өөрчлөлт орсон байна. Монгол Улс олон улсын далайн байгууллагын гишүүн орон аж. Иймд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэхдээ алсын зайнаас хянах төлбөр, тоног төхөөрөмж, радио холбоо, хяналтын байцаагч ажиллуулах зардлыг гаргахдаа бүртгэлийн хураамжийн 20 хувиас доошгүй хувийг зарцуулахаар хуулинд тусгасан талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тайлбарлав.
Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 34 саналаар санал хураалт явуулахаар хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )