УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:
-Дорнод аймгийн Чойбалсан хотынхон сүүлийн нэг сар зэвтэй ус ууж байна. Ил харагдахгүй болохоор газар доогуурх шугам сүлжээгээ шинэчилдэггүй.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ НИЙТИЙН АЖ АХУЙ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БУТЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Г. ЦОГТСАЙХАН:
-Анх 1987 онд анх Дорнодын ус зөөлрүүлэх тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулж байсан. Тус аймгийн олборлож байгаа ус нь төмөр ихтэй. Төмөргүйжүүлэх тоног төхөөрөмжид бодис хийдэг. Тоног төхөөрөмжөө хугацаанд нь солиогүй. Мөн бодис нь дууссан байсан. Хоёрдугаарт үндсэн магистрал шугам угаах ажил хийгдээгүй байсан.
Сэтгэгдэл ( 2 )
Tegvel udam damjuulan horduulj baijee.
Дорнодын ус сувгын газар, умард солонгос шиг үе удам залгамжилан өвлөгддөг болсон доо