УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Капитал банкны өр төлбөртэй холбоотой асуудал хөндөгдөв.
Капитал банк Нийгмийн даатгалын санд 104 тэрбум төгрөгийн өртэй. Үүний 34 тэрбумыг барагдуулсан бол 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хуулийн асуудалтай байгаа тул одоогоор өр төлбөр барагдуулах боломжгүй байгаа аж.
Энэ талаар НДЕГ-ын дарга Д.Зоригт “Капитал банкнаас авах 70 гаруй тэрбум төгрөг үлдээд байна. Бидэнд санал болгосон хөрөнгүүд шүүхийн маргаантай байгаа. Мөн ЦЕГ, АТГ-аас тус хөрөнгүүдийг банкны хөрөнгөөр баригдсан байж болзошгүй гээд шалгаж байна. Өнөөдрийн байдлаар бид банканд мөнгөн хадгаламж байршуулаагүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )