С.Батболд: Автомашин болгонд $40-400 өртөгтэй тахометр суулгана

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Олон ажил давхцаад энэ төслийг сайтар уншаагүй. Энэ хэлэлцээрт нэгдээд юу өөрчлөгдөх вэ?

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Тахометр хяналт гэдэг дижитал хяналтын төхөөрөмж суулгах асуудал орж ирж байгаа. Тухайн жолооч хичнээн цаг автомашин жолоодож, хэдэн цаг амарсан бэ, ямар хурдтай явсан бэ гэдэг дэглэм баримтлах хэлэлцээрт орж байгаа. Одоогийн байгаа хуульд энэ төхөөрөмжийн тухай зохицуулалт байхгүй. Тоноглогдсон автомашиныг хэн хэзээ хянах вэ гэдэг асуудлыг ч тусгаагүй байгаа тул нэмж оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Төрийн зүгээс гарах зардал юу вэ. Хувь этгээд, аж ахуй нэгж байгууллагаас зардал хэр гарах вэ. Тахометр төхөөрөмж заавал суурилуулах шаардлагатай болно гэж ойлгож байна.

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Нэгдүгээрт, улс хоорондын тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгсэл зайлшгүй ийм төхөөрөмжтэй байх шаардлагатай болж байгаа. 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинд үйлдвэрээсээ ийм төхөөрөмжтэй байдаг. Манайхан ашиглахгүй салгачихсан байдаг. Ийм төхөөрөмж байхгүй бол суулгана. Бидний судалгаагаар 40-400 ам.долларын өртөгтэй байдаг. Үүнээс үнэтэй ч байдаг. Улс хооронд тээвэрлэлт хийж байгаа тохиолдолд тухай улс зайлшгүй энэ төхөөрөмжийг тавих шаардлага тавьдаг. Иргэдийн автомашинд ийм төхөөрөмж байхгүй бол зайлшгүй суулгах шаардлага гарна. Нэгдсэн удирдлагаар манай Авто тээврийн үндэсний төвийн GPS хянадаг төхөөрөмж бий. Энэ хяналтын төв байгуулагдаад нэлээд хэдэн жил болж байгаа туршлагатай тул асуудал бага юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.72) 2022 оны 05 сарын 18

Угаасаа олон улсад энэ төхөөрөмжөөр жолоочийн ажил, амралтанд хяналт тавьдаг . Манайд харин хэрэглэгдэхгүй байгаа юм. Үүнийг нэвтрүүлэх нь зүйтэй.

0  |  0
.(59.153.113.244) 2022 оны 05 сарын 17

Иргэдийн яаж яаж шулж мөлжиж ясыг нь цайлгах вэ гээд бүүр 1 хийх юмаа олохгүй юмаа

1  |  0
Зочин(202.126.89.28) 2022 оны 05 сарын 17

Нэг нөхрийн бизнесс гэж харж бна даа

2  |  0
Иргэн(202.55.191.194) 2022 оны 05 сарын 17

Солиорох юмаа. Дээгүүрээ хамаа намаагүй ярихаар энэ салбар хариуцсан нөхдүүд дууриадаг юм байна. Зөвхөн уул уурхай, нийтийн болон холын тээвэр хийдэг аж ахуйн нэгжийг ийм төхөөрөмжөөр хөдөлгөөнийг нь хянадаг юм. Төр игэдийнхээ шилжилт хөдөлгөөнийг хянахаар шийдсэн юмуу. Энэ бүх зардал иргэдийн нуруун дээр л бууна даа. Иргэдийн машин техникт ийм төхөөрөмж суулгахыг эсэргүүцнэ шүү.

3  |  0
Top