Ц.Сэргэлэн: Петрочайна үр ашгаа өгөхгүй байна гэдэг хүн нь би шүү дээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Петрочайнаг хаалттай хэлэлцэхгүй бол алуулна шүү” гэж хэлсэн тухай мэдээлэл сошиалд цацагдсан. Ямар учраас ийм байр суурь илэрхийлсэн бэ гэдгийг түүнээс тодрууллаа.


-Та “Петрочайнаг хаалттай хэлэлцэхгүй бол алуулна шүү” байнгын хорооны хурлаар хэлсэн юм уу. Энэ асуудлыг хаалттай болгох ямар шалтгаан танд байсан бэ?

-Байнгын хороогоор хоёр асуудал хэлэлцлээ. Нэг нь бол Орос, Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаатай холбоотой мэдээллийг сонсох ёстой байсан. Энэ асуудлаар байнгын хорооны дарга хаалттай юу, нээлттэй юу гэж гишүүдээс асуусан. Энэ үед Б.Энх-Амгалан сайд бид хоёр цэргийн хүн учраас хаалттай хэлэлцэх ёстой гээд яриад сууж байсан юм. Тэр яриаг сошиал дээр тавьсан байна лээ.

Нөгөө нь газрын тосны 19,21 дүгээр талбайн асуудлаар мэдээлэл сонссон. Энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой гэдэг байр сууриа би илэрхийлсэн. 19,21 дүгээр талбайн асуудлыг хаалттай хэлэлцээд байх юм огт байхгүй.

-“Петрочайнаг хаалттай хэлэлцэхгүй бол алуулна шүү” гэж хэлж байгаа бичлэг цацагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би тэгж хэлээгүй. Тэс өөр юм ярьж байсан.

-Таныг Петрочайнатай ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг хардлага үүсээд байна?

-“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг би мэдэхгүй. Нэг ч удаа очиж үзээгүй. Тэр байтугай тус компанид цэвэрлэгчээр хүүхэд оруулаад өгөөч гэсэн иргэний хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газрын даргад уламжлаад ч ажилд оруулж чадахгүй явж байгаа хүн.  

Наад компани чинь орон нутагт үр ашигаа өгөхгүй байна гээд жинхэнэ асуудал тавиад явж байгаа хүн нь би шүү дээ. Дорнод аймгийн Матад, Халх гол суманд ямар үр ашиг өгсөн юм бэ. Одоо болтол бодит үр ашиг харагдаагүй. Дөнгөж энэ асуудал одоо яригдаж эхэлж байна. Матад сум бол миний ээжийн нутаг. Олон жил газрын тосны үйл ажиллагаа явагдсан хэрнэ энэ сумын хөгжилд бодитой хувь нэмэр ороогүй юм бэ гэдэг асуудлыг би тавиад байгаа юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худалч(202.126.89.122) 2022 оны 05 сарын 22

”Молом”оо чи үхвэл таарна

0  |  0
Bileg(202.55.188.100) 2022 оны 05 сарын 20

Ene hvn tegj yarival ooro neelttei heleltsuuli hamt gazar deer n ochod survaljlah tv bnu hamt gazar deer n ochi gehed l tooj baiga hvn baidaggu shude . Ooro sanaachilsan yum shude ene tegched nuuj haagad bn gej ogt baihgui sain sudal humuus mini

0  |  0
З(103.57.94.174) 2022 оны 05 сарын 20

Мэдэхийн дээдээр мэддэг хүн байна. Ичээсэй мэлзэж байгаадаа.

0  |  1
б(116.89.38.246) 2022 оны 05 сарын 20

Сайхан чаах юмаа

0  |  1
Алуулнаа(202.21.108.18) 2022 оны 05 сарын 20

Хужаа нар компаниа хамгаалаад цэргээ оруулвал алуулна шүү.

0  |  1
Battsooj(202.9.46.244) 2022 оны 05 сарын 19

Манай Дарга Байна шүдэ ямар хүн гэдгийг нь манай цэргийхэн бүгд мэдндэ шударга үнэнч шулуухан мужик эр хүндэ таниараа бахархаж явдаг шүү ажлын амжилт даргаа

1  |  0
Bilguun (202.55.188.82) 2022 оны 05 сарын 19

Medeege guitsed unshij oilgchihod setgegdle bichmeer yumda zarim humuus ! Garchigaar n dugnej boddgo bolih heregtei !

2  |  0
Hoogii Hoogii(202.55.188.82) 2022 оны 05 сарын 19

Manai aimag toirgoos songogdson gishuun bn mundag hunde hiisen ajilda unench toirogto omnoh songogdoj baisan gishuudes hamgiin sain ajilaj baiga gishuunde huniig ingej harluulj bas bolohgui baikh shu huni yarisan khelseng ingej mushgii guivuulj bolohgui baih shu helsende hurdeg mundag hun gej bodoj demjij yawdag

2  |  0
Bilguun(202.55.188.82) 2022 оны 05 сарын 19

Zov shude oorsdo buru oilgchihod ingej gutgej harluulj sevj bolohgui shv zalusa mash zuv oilgomjtoigor tailbarlsan bna demjij bn

1  |  0
тeneg yumdoo(66.181.190.35) 2022 оны 05 сарын 19

helsen yarisnaasaa bultsan archaagui novsh yum dooo

0  |  1
Top