УИХ-ын өнөөдрийн /2022.05.19/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Загасны ой санамжтай, тооцоо судалгаагүй, ойрын хараатай, 2024 он хүртэл аргалаад явчих гэсэн өрийн удридлагын бодлого хожим нь 2030 он гэхэд Монголоос та, бид бүгдээрээ хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүй хэмжээнд хүрэх вий. Бондыг бондоор төлнө гэж З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг хэлж байхад шүүмжилж байсан. Одоо бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар цасан бөмбөгний онолоор өр улам л нэмэгдэнэ. Монголдоо амьдарч чадахгүй яагаад өрөнд оруулчихсан юм, нийгмийн даатгалын сангийн өр 2030 онд 16 их наядад хүрэх тооцоотой. Өр энэ байдлаараа явбал 2030 онд 40 тэрбумд хүрнэ. Ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүйн тулд та нарт үүнийг хэлж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Үгүй ээ яамайдаа..хэлж байгаа нь овоош дээ. Яг одооноос гаднаас авах мөнгөө л зогсоочих хэрэгтэй байгаа юм даа...
Манжилж байна, золиг чинь. Өнгөрсөнд хэрэг хийгээд хөөгдөөгүй. Одоо юу гэж л хөөгдөхөв дээ. Манор фирмийн тэргүүн гахай Наполеон өөрийгөө хөөдөг билүү?
Газрын тосны үйлдвэр барина гэж Энэтхэгээс авч байгаа 1,3 тэрбум, доллар , түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, автозаи, цахилгаан дамжуулах агаарын шугам, орон сууцны хотхон барихад дотоодоос зарцуулж байгаа 500 сая доллартай тэнцэх монгол төгрөгийн ямарч үр ашигтай өртөхгүй өр бас нэмэгдэнэ дээ
Улсаа самарж хаячаад ичихгүй ингэж хэлж байх гэж дээ 76 аас болж ард түмэн минь их л зовохн дээ яндаа хорвоо