Х.Булгантуяа: Хүн амын 60 гаруй хувь нь ХАЛАМЖ АВДАГ болчихжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Өнөөдөр Монголын хүн амын 60 гаруй хувь нь 40-өөс доош насны мөртөө 60 гаруй хувь нь халамж авч авдаг болчихжээ. Бид халамжаа яах вэ гэдэг асуудлаа ярих ёстой. Өрийн стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан,  гүйцэтгэлийн аудитын тайланг хариуцлагатайгаар ярих ёстой юм. Хэчнээн төгрөгийн гүйцэтгэл биелэгдсэн гэх мэт асуудлуудаа ярих хэрэгтэй. Бид нар гаалийн шинэчлэл хийсэн. Өнөөдөр ямар шатандаа байгаа вэ гэдгийг ярих ёстой. Соёлын салбарт 2018 оноос маш их хөрөнгө оруулалтууд хийсэн. Иргэдийн соёл боловсрол хэр сайжирсан юм бэ гэдгийг хэлэлцэх учиртай. Улсын төсвөөс гарсан мөнгө болгоныхоо араас нь хөөцөлддөг байх ёстой. Ингэж байж 2023 оныхоо төсвийг хариуцлагатайгаар ярина. 2021 оны байдлаар Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар гэж байна. Үүний хэд нь хөгжлийн санхүүжилт байгаа вэ. Цаашид Сангийн яамнаас хөгжлийн санхүүжилтийн зээллэг дээр ямар бодлого барих вэ" гэж асуусан. 

Үүнд Сангийн сайд Б.Жавхлан "8.5 тэрбум ам.доллар бол Засгийн газрын гадаад өр. Үүнд Оюу толгойн болон бусад төрийн өмчийн үйлдвэрийн газруудын нийт өр орохгүй. Бондуудын үлдэгдэл бол нийтдээ 2.7 тэрбум ам.доллар байгаа. Зээл 5.8 тэрбум ам.доллар. Энэ бол донор улсуудын болон олон талт хөгжлийн түншүүдээс 1990 оноос хойш авсан 24 зээлдэгч институцийн 305 төсөл, хөтөлбөрийн өрийн үлдэгдэл. Цаашдаа бид эрс өөрчлөлт хийе гэж байгаа. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Ер нь аль болох нэмж авахгүй байх бодлого барина. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барина. Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөрөнгө оруулалт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баталсан хөрөнгө оруулалтуудын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална" гэх тайлбарыг өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.21.238) 2022 оны 05 сарын 20

Тэгээд 70 хувь янз бүрийн зээлийн хүүнд дарлуулж байгааг давхар ярилдаа монгол улсын өр днб ний 200 хувьтай тэнцэж байгааг ч бас хэл авгай минь

0  |  0
Иргэн(103.212.117.153) 2022 оны 05 сарын 20

Гадны бууны нохдууд их хуцаж байна

0  |  0
санж(202.126.89.176) 2022 оны 05 сарын 20

та нар л ахин сонгогдохын тулд тийм болгоо биздээ ард түмэн та нараас авья гээгүйшдээ

0  |  0
Bidon(66.181.161.91) 2022 оны 05 сарын 20

Bitii chaa l daa erguu a l aa

0  |  0
Top