Ерөнхий сайдад ТӨРИЙН ОРДОНД НЭВТРЭХ ЖУРАМД өөрчлөлт оруулах санал хүргүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар өнөөдөр (2022.05.19) Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил" гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотголоо. Түүнчлэн "Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед холбогдох журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай"-г онцоллоо.

“Журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай” уг албан бичигт, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 5.2, 8.5, 9.2 дахь заалтыг үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасан Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлага нь төрийн байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг зөрчиж байгаагаас гадна олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж байгааг дурдсан байлаа.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс уг журмын 3.18 дахь заалтад нэр заасан хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд гэсэн хэсэгт “төрийн албан хаагч” гэж нэмэх, биеийн тамирын хувцас гэдэгт пүүзийг, чөлөөт амралтын хувцас гэдэгт жинсэн өмд, сандаал, богино ханцуйтай цамц зэргийг хамааруулахгүй байхаар өөрчлөх саналыг оруулахаар тусгажээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.21.238) 2022 оны 05 сарын 20

Луйварчдаа та нарын өмнө юуч өмссөн яадийн бэ хэнийг хүндлүүлэх гээд бнаа ордон дүүрэн хулгайч нар бгаа биздээ

0  |  0
aa(41.85.163.214) 2022 оны 05 сарын 19

Сайн байна уу эрхэм үйлчлүүлэгч\nТа онцгой нэгэн, танд үйл ажиллагаа байгаа эсвэл та үүнийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна. Та санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул санаа зовох зүйлгүй болно. Эргэн төлөгдөх таатай нөхцөлтэй зээлээр холбогдож санхүүгийн тусламж авах.\nДэлгэрэнгүй мэдээллийг flamijean@gmail.com цахим шуудангийн хаягаар авна уу

1  |  0
Top