Н.Учрал: Баталгаатай эмээр хангах бололцоо бүрдүүлэхийн төлөө ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.19/ хуралдаанаар Хүний эмийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал "Миний бие нэр бүхий 21 гишүүдийн хамтаар санаачлан өргөн барьсан Хүний эмийн асуудлаар “Хянан шалгах түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Түр хороо нь хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулна.

Тогтоолын төслийг хамтран санаачилсан болон хэлэлцүүлэн дэмжсэн УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Монгол улсын иргэн бүрийг чанартай, баталгаатай эмээр хангах боломж бололцоог бүрдүүлэхийн тулд хичээн ажиллах болно" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Схдн иргэн(103.10.21.238) 2022 оны 05 сарын 20

Эмийн чанарын асуудалыг хэт оройтож хөндөж бнаа чанаргүй эмнээс болж олонх иргэн хохирсон ядаж хяналтаа сайн хийчих хүнлэг хүн шиг хүн хэрэгтэй бна хүн шиг луйварчин биш шүү

0  |  0
Зочин(139.5.218.190) 2022 оны 05 сарын 19

Үнийн асуудлыг хөндөөчээ.

0  |  0
cd(64.119.19.40) 2022 оны 05 сарын 19

okei

0  |  0
Top