Х.Нямбаатар: Зарим уяач морио хотойлгох бэлтгэл хийлгэдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд "Хэрүүлийг алим" боловсруулж, орж ирлээ хэмээн шүүмжлэв. Учир нь морины өндөр, намаар уралдуулах эсэхийг шийдэх нь өрөөсгөл ойлголт гэж шүүмжилж байлаа.

Мөн сүүлийн үед монгол морины өндөртэй ижил хэмжээтэй, том толгойтой эрлийз адуу оруулж ирэх болсон талаар ч ярьж байв. Адууны генийн түвшинг тогтоож, үйлдвэрлэг байдлаар нь уралдуулах зөвлөмжийг ч өгч байсан юм. 

Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулсан бөгөөд салбарын сайд Х.Нямбаатар хуулийн төслийн талаар дараах тайлбарыг хийлээ. 

-Хэрүүлгүй наадам хийхийн тулд морины өндөр, намыг лазер төхөөрөмжөөр хэмжих тухай тусгасан. Хуулийн төсөл батлагдвал энэ наадмаас эхлэн хэрэгжих бөгөөд 2025 оноос эхлэн генийн дарааллаа тогтоохоор төлөвлөж байгаа аж. Ингээд 2025 оноос эхлэн уралдахаар ирсэн адуунаас шүлс авч, тухай бүр нь шинжилж, уралдуулдаг болох бэлтгэлийг хийнэ. Адууны өндөр гэдэг агуулгад даага 127 см-аас өндөргүй, их нас, соёолон 141 см хүртэл байна гэхчлэн тогтоосон. Ингэхдээ адууны өндөрийг лазер төхөөрөмжөөр хэмжинэ. Өмнө нь төмөр метрээр хэмждэг байхад адууны нуруунд төмөр зүйл хүрэнгүүт морь нь цочихдоо нуруугаа хотойлгодог бэлтгэлийг зарим уяачид хийдэг байсан байна. Иймд цэвэр монгол адууг уралдуулахад генийн түвшинг тогтоохоос эхлээд хугацаа хэрэгтэй байгаа тул энэ хуулийг батлах нь чухал. 

Хуулийн төсөлд дараах агуулга тусгажээ

Үндэсний бөхчүүд дөрвийн даваанаас эхлэн допингийн шинжилгээ өгнө. Цолны болзол хангасан бөхчүүдэд тухайн өдөр цол олгохгүй. Харин цол олгох батламж олгоно. Шинжилгээний хариу ирсний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бөхчүүдэд цол олгох зохицуулалт орсон. Бөхчүүд дүрмийн шаардлага биелүүлээгүй бол барилдаанаас хасах, түүнчлэн зодог, шуудагт стандарт тогтоох, бие биенээ гэмтээх зэрэг асуудалд хариуцлага тооцох зэрэг зохицуулалт оруулжээ.

Түүнчлэн Баяр наадмыг улс орон даяар нэг өдөр тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг зохицуулалт орж байгаа аж. Ингэхдээ цар тахал, гамшиг зэргээс бусад тохиолдолд нэгэн зэрэг тэмдэглэх юм байна. 

Хурдан морины сэрвээний өндөр тооцож, эрлийз адуу уралдуулахгүй байх, сэрвээний өндрийг лазер төхөөрөмжөөр хэмжих, шүдэлгээ болон зурхай руу гарах үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргах, эрлийз адууг тойруулгын уралдаанд оролцуулах эрхийг нээж өгөх зэрэг заалтууд мөн багтжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Малчин(202.9.40.88) 2022 оны 06 сарын 20

Уяач нараа энэ наадам, морь уралдуулах гэдэг чинь ямар учиртай болцон юм бэ? Комисс гэдэгт чинь дарга нарт далдганасан хэнд ч хэрэггүй хэдэн малын эмч нар орж байх юм! Eр нь комиссд нь тусгай боловсролтой Ангилагч шинжээч эрхтэй Мал зүйч хүн орох ёстой байдаг шүү!!! Энэ хэлэн малын эмч нар нь хахууль авч улаан цайм эрлийз морьд оруулдаг байгаа шүү!! Жишээ нь Орхон аймагт МХГ байцаагч Алтангэрэл гэж нөхөр байгаа

0  |  0
c(66.181.161.33) 2022 оны 05 сарын 20

enuund oroltsohgui salbar gj alga aa morind hurtel yvj bn morinii tuhai huulia XXAA.n yam morinii salbariinhan huulia bolovsruulj bolohgui ymu

0  |  0
Хүрэлбай(103.11.192.133) 2022 оны 05 сарын 20

Энэ сайд чинь ёстой мундаг амьтан сургагч юм биш үү. одоо лазер мэдрээд хэвтээд өгдөг эрлийз адуу сургах юм байна даа нөгөө хэдэн уяачид маань. ийм завхарсан уралдаанд тэгээд ямар амьтад нь түрүүлэх бол. энэ сайд өөрөө адуу малтай их ойр явдаг хүн бололтой дог. хууль зүйн сайд биш мал аж ахуйн яам байгуулж сайаар нь тавья.

0  |  0
Uyach(27.100.238.31) 2022 оны 05 сарын 20

Yu yariad bgm be\nYamar tsirkiin mori surgaj bga bishde ulger shig ym yarihiin huduunii ih ajiliin hajuugaar tiim zawtai hun bhuu

0  |  0
зочин(66.181.186.16) 2022 оны 05 сарын 20

ааа яаа яа яасан мундаг ард иргэд улсад тулгамдсан асуудал хэлэлцэж байнаа

0  |  0
Иргэн(103.212.117.153) 2022 оны 05 сарын 20

Уг нь энэ дампуурах гээд байгаа улсад хийх ажил их байх юм жаахан ч гэсэн асуудлыг томоор харж чадах гишүүд сайд алга

0  |  0
Top