ЧУУЛГАН: Э.Оюунболд, Б.Бат-Орших нарт цол, чимэг нөхөж олгох боломжгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20


УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Хуулийн төсөл батлагдвал энэ жилийн наадмаас эхлэн хэрэгжиж эхлэх ба дараах өөрчлөлтийг тусгажээ

Үндэсний бөхчүүд дөрвийн даваанаас эхлэн допингийн шинжилгээ өгнө. Цолны болзол хангасан бөхчүүдэд тухайн өдөр цол олгохгүй. Харин цол олгох батламж олгоно. Шинжилгээний хариу ирсний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бөхчүүдэд цол олгоно. Бөхчүүд дүрмийн шаардлага биелүүлээгүй бол барилдаанаас хасах, мөн зодог шуудагт стандарт тогтоох, бие биенээ гэмтээх зэрэг асуудалд хариуцлага тооцох зохицуулалт оруулжээ.

Түүнчлэн Баяр наадмыг улс орон даяар нэг өдөр тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг зохицуулалт орж байгаа аж. Ингэхдээ цар тахал, гамшиг зэргээс бусад тохиолдолд нэгэн зэрэг тэмдэглэх юм байна. 

Хурдан морины сэрвээний өндөр тооцож, эрлийз адуу уралдуулахгүй байх, сэрвээний өндрийг лазер төхөөрөмжөөр хэмжих, шүдэлгээ болон зурхай руу гарах үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргах, эрлийз адууг тойруулгын уралдаанд оролцуулах эрхийг нээж өгөх зэрэг заалтууд мөн багтжээ.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

-Энэ хууль батлагдсанаар 62 бөхөд цол нэмж олгоно гэдгийг хууль санаачлагч хэлсэн. Допингийн асуудалд холбогдсон нийт 39 бөх байдаг юм байна. Миний мэдэж байгаагаар гурван бөхийн цолыг хурааж, барилдуулахгүй байгаа гэж ойлгосон. Тодорхой нэр зааж асууя. Энэ хууль батлагдвал цол олгох 63 бөхөд Хэнтий аймгийн Э.Оюунболд, Увс аймгийн Б.Ганзориг, Баянхонгор аймгийн Б.Бат-Орших нарын нэрс байгаа юу. Эдгээр 62 хүний нэрийг олон нийтэд хэзээ мэдэгдэх вэ?

Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулсан ба тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг гишүүдийн асуултад дараах хариулт өгөх үедээ "Ардын хувьсгал тэмдэглэж ирснээс хойш 63 бөхөд харилцан адилгүй цол олгож ирсэн. Заримдаа нийгмийн гарал, эрхэлж байсан ажил үүргээс нь хамаарч ялгавартай хандаж байсан тохиолдол гарсан юм билээ. Жишээ нь лам хүн түрүүлсэн бол цол олгохгүй. Эсвэл арслан цол олгох ёстой байсан ч заан цол өгсөн зүйлүүд бий. Гэхдээ энэ 63 хүний асуудлыг шууд энэ хуулиар зохицуулна гэж орж ирээгүй. Дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Эдгээр 63 хүн ихэнх нь мөнх бусыг үзсэн. Тэгэхээр дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулаад явах боломжтой. 

Хоёрдугаарт, Одоогоор допингийн асуудалд холбогдсон 39 бөх байна. Үүнээс барилдах эрхээ хасуулсан Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Уртнасан. Б.Хадбаатар, Б.Лхагвадорж, Д.Ням-Очир нарын зургаан бөх бий. Тэд Монголын үндэсний бөхийн холбооны шийдвэрээр барилдах эрх нь хасагдсан байгаа" гэсэн мэдээлэл өглөө. 

Харин Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав "Одоо мөрдөгдөж байгаа Баяр наадмын тухай хуулийн дагуу Э.Оюунболд, Б.Бат-Орших нарт өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхөд хураалгасан цол, чимгийг нь буцааж нөхөж олгох боломжгүй. Б.Ганзориг гэдэг бөх 2015 оны наадмаар допинг хэрэглээд, цолоо хураалгасан. 2003 онд Н.Адьяабат, Б.Суманчулуун гэдэг хоёр бөхийн цол хураагдсан байсан. Гэтэл 2021 оны зургадугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураасан зарлигийг хүчингүй болгосноор Улсын начин цолтойгоо хэвээр байгаа. Б.Ганзоригийн цолны тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх нь нээлттэй" гэсэн тайлбар хийлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үр (66.181.160.89) 2022 оны 05 сарын 21

Аль дээр 60,70,80 90 жилийн өмнөх цол нэмээд яахав завхрал шдээ. ЦАГИЙН ЮМ ЦАГТАЙ НӨХӨЖ ЦОЛ ОЛГОХ ДЭМИЙ. ГЕННИСТ 6000 БӨХӨД ЦОЛ ОЛГО ГЭЭД ЗАВААРНА ШДЭЭ. ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ОЙ БОЛ ҮНЭНДЭЭ ОНИГОО ШҮҮ . ҮЗҮҮР ТҮРҮҮНИЙ ЫӨХ ДАН АЙМАГ СУИЫН ЦОЛТОН ХАЯЖ ТҮРҮҮЛЭЭД ОНИГОО ЦААШАА

0  |  0
Zochin(66.181.160.66) 2022 оны 05 сарын 22

Huraagaad avch boldiin bol butsaagaad ugch yagaad bolohgui gej bushuu tuulai borvindoo baastai gej mongol buh bish gants hunii tuluu yaran sandran gargasan buruu shiidver gedeg ni batlagdaj bnadaa magalaa huug gaigui huu yum boluu gesen gaigaa tsatssan avilgach baijeedee batsuuri bol buur sergeeshindee mansuuraad barildah bish hun zodood nudeed tsohij unagaad avch shideed nuruh nugasiig ni gemteegeed baihad tsol temdegiig ni uguud bolood baidag oyunbold bi heregleeguiee gadnij nuluubnaa geed baihad hutsaj bai geel buh yumiig ni huraaj baigaa ni yaltgui heel hahuuli ashig sonirhliin zurchil

1  |  0
Top