Ерөнхий сайдын мэдээллийг сонсож эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.20/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Ерөнхий сайдын мэдээллийг сонсож эхэллээ. Ерөнхий сайдын Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.

Тэрбээр "Иргэний эрх зүйн шүүгч, хувийн эрх зүйн шүүгчийг бэлтгэх тал дээр бодлого барьж ажиллаж байна. Олон улсын хувийн эрх зүйн асуудлаар бусад улстай хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна" гэлээ.  

Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хувийн эрх зүйн салбарт дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Гэхдээ төр анхаарч байгаа нь сайшаалтай байна. Гэвч хувийн секторыг дэмжих бодлого одоо ч хэрэгжихгүй байна. Эдийн засаг агшиж, үнэ өссөн цагт хувийн хэвшлээ татварын уян хатан бодлогоор дэмжих ёстой. Монгол Улсад бодлогын бичиг баримт багадаагүй" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
000(64.119.24.28) 2022 оны 05 сарын 20

Ийм ч ерөнхий сайд байх гэж...000

0  |  0
Top