УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2022.05.24/ хуралдаж, "Петрочайна Дачин Тамсаг"-ын асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Байнгын хорооны гишүүдээс гарч байгаа бүх саналыг тогтоолын төсөлд оруулах хэрэгтэй. Ийм үүрэг, чиглэлийг өгч байна. Зургаадугаар сарын эхээр "Петрочайна Дачин Тамсаг" болон Тамсагийн сав газарт УИХ-ын гишүүд очиж ажиллана. Уг нь өнгөрсөн оны сүүлчээр явах байсан, халдвартай холбоотой хойшилсон. Байнгын хорооны гишүүдээс хэн очиж ажиллах, байгууллагын үйл ажиллагаатай танилцах нь чөлөөтэй, нэрсээ өгөөрэй" гэв.
Сэтгэгдэл ( 0 )