ЧУУЛГАН: Д.Ганбат бүлгээ төлөөлж дүгнэлт уншсанд АН-ынхан дургүйцэв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Хуралдаанаар · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг) хийж байна. 

Асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгээ төлөөлж дүгнэлт уншсанд Ж.Батсуурь дургүйцэж, УИХ-ын Тамгын газрыг шүүмжлэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Монгол Улсын өр 2016 онд 25 тэрбум ам.доллар байсан бол одоо 33 тэрбум ам.доллар байгаа. Гол хөрөнгө оруулалт Оюутолгойгоос орж байна. Үндэсний аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт татаад, ажлаа урагшуулахыг буруутгах ёсгүй. Энэ нь Монгол Улсын нэр дээрх өр болоод явж байгаа гэж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тодотгов. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(202.21.97.90) 2022 оны 05 сарын 27

зохиолч нэртэй хэдхэн усан шүлэгрэхүү юм бичсэн гэх Л Дашням ардын зохиолч болдог сонин юмаа ардчиллын анхдагчдын нэрсийг тагнуулын төв газарт өгч байсан урвагч шүү ямар нүүрээрээ төрийн ордонд орж байнаа

0  |  0
Top