УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөлд газар тариалангийн бүс нутгийн малчин нэг малын хөлийн татварт 10 мянган төгрөг төлөх тухай асуудлыг тусгасан тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шүүмжлэв. Ингээд хууль санаачлагчийн бүрэлдэхүүн байхгүй байгаа тул асуудлыг хойшлуулав.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Энэ хуулиар газар тариалангийн бүсэд мал маллаж байгаа малчдаас малын тоо тус бүрээр 10 мянган төгрөгийн татвар авах тухай хуулийн төслийг оруулж иржээ. Ардын намынхан татвар нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн. Гэтэл татвар нэмлээ. Би энэ бичлэгийг 2024 оны сонгуулиар сануулна шүү.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Малчид өөрөө дэмжиж байгаа шүү. Үхэр, тэмээнээс 0 төгрөгийн татвар, ямаа, адуунаас 500-1000 төгрөгөөр тогтоож байгаа асуудал бий. Энэ мөнгөө өөрөө өөртөө буюу бэлчээрээ хамгаалах зэрэг сумын хөгжилд зарцуулна. Мянгат малчин 1000 ямаатай бол татвар төлөхгүй байж хэдэн кг ноолуур самнаж байна вэ. Гэтэл 500 мянган төгрөгийн цалинтай сувилагч татвар төлж байгаа шүү. Иймд татвар төлөх нь зөв зүйтэй асуудал гэж малчид дэмждэг юм. Ер нь энэ малын хөлийн татварын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.
Ийнхүү хуралдаан явагдаж байгаа Б.Пүрэвдорж гишүүн удаа дараа хурлыг үймүүлсэн тул эхний удаад сануулах арга хэмжээ авлаа гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. Дараагийн удаад цалин хасна гэв.
Сэтгэгдэл ( 0 )