Г.Амартүвшинд хилийн хориг тавихаас урьтаж гадагшаа явсан байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 28

Хуулийн байгууллагад шалгуулж байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдэд эхнээсээ хилийн хориг тавьж эхэллээ. Энэ долоо хоногийн баасан гарагт Н.Алтанхуягт хилийн хориг тавьсан бол ирэх долоо хоногт Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарт хилийн хориг тавих эсэх асуудал шүүхээр орно гэсэн мэдээлэл байна. Харин Г.Амартүвшин гишүүний хувьд чөлөө авч, гадагшаа явжээ. Түүнийг ирэхээр хилийн хориг тавих эсэх асуудлыг шүүхээр хэлэлцэх аж. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шалгуулж байгаа. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах хүсэлтээ прокурор илэрхийлсэн ч Халдашгүй байдлын дэд хорооноос эхлээд дараа дараагийн УИХ-ын шат дамжлагаар дэмжээгүй юм.

Тэрбээр “Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл нь өнөөдөр 16 тэрбум төгрөг бий. Энэ хугацаанд 9,6 тэрбум төгрөгийн хүү төлсөн байдаг. Дээр нь анх батлагдаж байх үеийн барьцаа хөрөнгө хэвээр байгаа. Тийм учраас яаж хохирол учруулсан нь тодорхойгүй байна” хэмээн тайлбарлаж байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.77) 2025 оны 03 сарын 13

Тэр гадаадын харъяат байсан. Гэрлүүгээ харьсан вм биш үү?

1  |  0
Zuv zuv(66.181.161.104) 2025 оны 03 сарын 13

Lalriin novshiin hulgaichid hudlaa hereg tohood baastuulah geed baigaa bol zaigaa barih l heregtei shu de. Novshiin humuustei zuuraldaj yah yum. Novshiin mongol nertei hujaagiin shees, hun sugnuudees holhon bai amartuvshin min

2  |  0
Ганхуягийг хорь(192.82.71.11) 2025 оны 03 сарын 13

Энэ хулгайч ирэхгүй ээ харж л байгаарай.

1  |  0
Close menu