Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавих эсэх асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 28

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавих эсэх асуудлын шүүх хурал ирэх Даваа гарагт /2022.05.30/ 11.00 цагт товлогджээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн  нэг "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан асуудлаар шалгаж байгаа юм.

Хөгжлийн банкнаас “Вертекс майнинг партнер” ХХК нь 33 тэрбум төгрөгийн зээл авсан билээ. Х.Ганхуягийн хувьд түүний төрсөн эгч Х.Хашчимэг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг учраас хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top