Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой улс төрийн томчуудын идсэн уусан асуудал илэрсээр байна. Уг асуудалд УИХ-ын гишүүд, Монгол топ гэгдэх аж ахуй нэгжүүд холбогдож, иргэдийн зүүдлээ ч үгүй их мөнгийг барьцаагүй, хүүгүй аваад, төлөлгүй өдий хүрсэн нь асуудал дагуулж байна.
Хэрэв Хөгжлийн банкны чанаргүй зээлийг ойрын хугацаанд барагдуулахгүй бол Монгол Улс ирэх онд төлөх бондын барьцаанд орох эрсдэлтэй гэдгийг эрх баригчид сануулсаар байгаа.
Ирэх 2023 онд төлөх ёстой хоёр бонд бий. 500 сая ам.долларын Евро бондыг 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх ёстой. Энэ нь өнөөдрийн ханшаар 1,5 их наяд төгрөг юм.
Мөн 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд 725 тэрбум төгрөгийн Самурай бонд төлөх ёстой билээ. Үүнээс онцгой анхаарах ёстой бонд нь Засгийн газрын баталгаатай Самурай бонд юм. Хөгжлийн банкны өрийг барагдуулж чадахгүй бол өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан сануулсан.
Эрх мэдэлтэй, албан тушаалтай нь хүүгүй, барьцаагүй зээл авч байхад энгийн иргэн 40 сая төгрөгийн орон сууц зээлээр авч, 15 жилийн хугацаанд 45 сая төгрөг эргүүлэн төлсөн ч үндсэн зээлээс нь дөнгөж 15 сая төгрөг суутгаад, 30 сая төгрөгийн хүү төлсөн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан. Гэтэл эрх мэдэлтэй нэг нь овоолсон шороо барьцаалаад хэдэн тэрбумыг хүүгүй халаасалчихаад, зээлээ төлөхгүй өдий хүрчээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцно гэж МАН-ын удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл нэр бүхий дөрвөн гишүүн өнөөдөр яллагдагч болоод байна. Тэдний гурав нь МАН-ынх.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРҮҮД
Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт хилийн хориг тавив /2022.05.27/
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Алтанхуяг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавив /2022-05-30/
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал тус тус ирүүлснийг,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч
Г.Амартүвшинд хилийн хориг тавив /2022.05.30/
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Амартүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Г.Амартүвшинд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Сэтгэгдэл ( 2 )
hyatadruu ni shiljuulchih
2 ч асуудалтай холбогдоод байгаа Ундрам малчдын махыг урж, хөгжлийн банкны хөгийг чирж байгаа авгайгаа яах вэ Амарбаясгалан Оюун-Эрдэнэ ээ, энэ зальт хүүхэн баруун солгойгүй мөнгө цацаад гарч ирсэний учир нь дээрэм хийх явдал шүү