Х.Нямбаатар: Шүүмжлэл дагуулсан прокурорын төслөө эгүүлэн татна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энгийн иргэнийг прокуророор томилох хуулийн төслийг өргөн барьсан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийн зарим хэсгийг эгүүлэн татахаа мэдэгдлээ. 

Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төслийг хэсэгчлэн татаж болохгүй тул УИХ дахь МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө. 

Хуулийн төслөө хэсэгчлэн эгүүлэн татах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагаж прокурорын байгууллагын хуулийн төсөл өргөн барьсан. Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавилаа. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бичгээ Засгийн хурлаар оруулж, байнгын хорооны даргад хүргүүлнэ.

Эрүүгийн хуульд оруулж буй өөрчлөлт өнгөрсөн таван жилийн хугацаанд амьдрал дээр гарсан алдаатай зүйлсэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, цахим орчинд хийх тэмцэл, авлигатай тэмцэх тэмцлийг чангатгах зорилготой. Албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгах зорилгоор эдгээр хуулийн төсөл орж ирж байна. С.Чинзориг гишүүнд хэлэхэд “Тухайн үед тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхэд чанга дуугарах нь яасан юм бэ. Гөлөг шиг чимээгүй байсан” гэж хэлсэн. Тэрнийхээ төлөө С.Чинзориг гишүүнээс уучлалт гуйж байна.

Дээрх асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбоцогт уг хуулийн төслийг Х.Нямбаатар сайдын хэлсэнчлэн шууд татаж авах боломжгүй. Тиймээс уг хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ти(103.229.121.102) 2022 оны 05 сарын 31

энэ нямбаатар боловсролгүйгээ харуулсан байна ш дээ

0  |  0
Top