Эртний Египетийн олон зуун шарил илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Египетийн Каир хотын ойролцоо археологийн малтлага хийж байсан судлаачид эртний Египетийн олон зуун шарил, бурхдын хүрэл баримал илрүүлжээ.

Эртний Саккара үхэгсдийн хотоос МЭӨ 500 онд хамаарах 250 шарил, 150 хүрэл баримал зэрэг үнэт олдвор олдсон байна. Тухайлбал, Анубис, Амун, Мин, Осирис, Нефертум, Бастет, Хатор зэрэг бурхдын баримал, Саккара пирамидыг барьсан уран барилгач Имхотепийн толгойгүй баримал зэргийн илрүүлжээ.

Хүний гар хүрээгүй тод өнгөөр будаж, чимэглэсэн модон авсан дотор занданшуулсан шарил, сахиус, модон хайрцаг хийсэн байжээ. Түүнчлэн, Иси, Нефтис бурхдын маш сайн хадгалагдсан, нүүрийг нь алтадсан модон баримал мөн олдсон байна.

Нэг шарилд дүрс бичиг бүхий үйсэн дурсгал олдсоныг Египетийн музейн лабораторид судлуулахаар илгээсэн байна. Эрдэмтэд үйсэн дээр “Үхэгсдийн ном”-ыг бичсэн гэж таамаглаж байна.

Түүнчлэн, гоо энгэсэг, нүүрсний сав, ээмэг, бугуйвч зэрэг ховор эд зүйлс олджээ.

Шарилуудыг Гиза пирамидын дэргэд барьж буй Египетийн Гранд музейд байрлуулах гэнэ. Гиза пирамидаас зүүн зүгт байрлах Саккара үхэгсдийн хотод 2018 оноос хойш археологийн малтлага хийж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.25.45) 2022 оны 06 сарын 03

Чамайг дурсдаг олдвор гэж юу байхав амьсгаа.

0  |  0
зз(64.119.19.249) 2022 оны 06 сарын 02

Хожим хойно ингээд археологийн олдвор болж байснаас чандарлуулсан л дээр юм байна даа.

0  |  0
Top