УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж дэмжив.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Төр бүх зүйлд оролцдог, сошиалаар асуудлаа шийдвэрлэдэг зүйл хэрээс хэтэрч байна. Өчигдөр Зайсанд хэдэн гэр буулгаж, тэндхийн ажилчдыг баривчиллаа. Энэ арай хэтэрч байна. Ер нь бол төр зөвшөөрсөн бол чөлөөтэй явуулах ёстой. Аж ахуй нэгжүүд хориг тавьснаас бусад бүх зүйлийг хийх боломжтой. Гэтэл өөрсдөө тэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуул гэж зөвшөөрөл өгсөн ч өнөөдөр дээрэмдэж авна гэдэг бол үнэхээр буруу зүйл. Эндээс харахад маш олон зүйл рүү төр нь оролцож, Хөтөлийг булааж авсан. Гэтэл Хөтөл нь өнөөдөр цемент нийлүүлэхээ больчихсон байж байна. Хөгжлийн банкны асуудал байна. Бэрэн компани Монгол Улсын өөрөө хийж чадахгүй байгаа төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гээд явж байгаа компанийн захирлыг хорьсон. Ингэснээр тэр бүтээн байгуулалт зогслоо.
Махны асуудал байна. Өнөөдөр Монгол Улсын экспорт 2,3-хан бүтээгдэхүүн дээр тогтдог. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох бүх боломжийг хааж байна. Махны экспортыг дагаад 100 гаруй сая ам.долларын хохирол бий болох эрсдэлд байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор кг нь 20 мянган төгрөгийн өртөгтэй чанартай мах байдаг. Үүнийг экспортлоход 100 гаруй сая ам.долларын орлого олох боломжтой шүү дээ. Үүнийг хэрэглэдэг Монгол хүн байхгүй. Бизнесийн үйл ажиллагаанд төр нь хэтэрхий оролцоод дээр нь сошиалын давлагаанд төр засаг хэтэрхий автана гэдэг бол хариуцлагагүй зүйл. Ялангуяа бизнес рүү, хувийн хэвшил рүү дайрдаг байдлаар цааш явах юм бол социализм руу буцаагаад аваачил даа. Үүнийг хэлэхгүй бол болохгүй нь. Энэ асуудлаар парламент санаачилга гаргах ёстой. Хамаг зүйлийг төрд авдаг бол орлого олж төсөв төвлөрүүлэх боломжгүй болно. Төрийн өмчийн хоёр компани орлого олдог бусад 390 гаруй төрийн өмчит аж ахуй нэгж хулгай дээрэм хийгээд сууж байдаг шүү дээ. Засгийн газар нийслэлийн захиргаа дэндүү буруу жишиг тогтоож байна. шүү. Хувийн хэвшил, чөлөөт зах зээлийг дэмжих тал дээр парламент сайн ажиллах ёстой.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Зөв л ярьж байна.Сошиалиас мэдээллээ авч.сошиал оркуудад зориулж/таалагдах/шийдвэр гаргадаг.
Төр,нийслэл аль нь ч бай авах юмаа авах нь зөв тэр тусмаа газар
Авах вмаа төр нийслэл авах нь зөв зөв