С.Энхболд: Уналт таталтын эмийг төрөөс 100 хувь даахаар болсон

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов. Мэдээлэлтэй холбоотой 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энэ долоо хоногийн байнгын хорооны хурлаар хорт хавдрын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Статистик үзүүлэлтээс харахад хорт хавдрын үзүүлэлт өссөн байна. Агаар хөрсний бохирдол асуудал дагуулж байна. 2021 онд 0-19 насны 115 хүүхдэд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 37 хувь цусных, 15 хувь нь тархи мэдрэлийн хорт хавдар байгаа юм. Энэ үзүүлэлт үнэхээр харамсмаар байна. Хүүхдийн хорт хавдар нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Манай улсад жилд 120-130 хүүхэд хорт хавдраар оношлогддог. Эндээс Цусны хорт хавдар байдаг. Хамгийн гол нь хүнсний хэрэглээ юм. Хүнсний сав баглаа боодлоос эхлээд хорт хавдарт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг бууруулах зорилгоор ажил төлөвлөж байна. Эхийн хэвлийд байхад оношлох удамзүйн лабораторийг нэмэгдүүлж, эмач нарын чадавхи сайжруулахад чиглэж байна.

Хоёрдугаарт, Засгийн газрын тэргүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй удаа дараа уулзалт хийсэн. Уналт таталтын эмийг төрөөс 100 хувь гаргадаг байх шийдвэрийг гаргалаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг сэргээн засах хөгжлийн төв дээр эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн ажил хийж байна. Ялангуяа манай улсад хийж болох эмчилгээг нэвтрүүлэхээр гадны эмнэлгүүдтэй холбогдож эхэлсэн.

Мэдрэлийн ёзоорыг таслах эмчилгээг өөрийн улсдаа хийхээр болж байгаа. Хүүхдийн хорт хавдрын химийн эмчилгээн дээр хоруу чанар багатай эмчилгээг судлаад явж байгаа.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top