Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Сант сумын Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиас Мэргэжлийн сургалттай хэсгийг нь салгаж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Өөрчлөн байгуулсан төвүүдийн байр, эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх, сургах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгын дагуу тогтоож, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Төвүүдийн сургалтын орчинг сайжруулах, багшлах боловсон хүчнээр хангахын тулд улсын төсвөөс гадна хандивлагчид, хувийн хэвшлийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )