ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан азтай байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 14

Хонь

Асуудлын үндсийг хай. Өнөөдөр үүнийг арилгах боломжтой бараг сүүлчийн өдөр. Эс бөгөөс асуудал дараа нь хэтэрхий гүнзгийрч, танаас салахгүй удаж магадгүй юм.

Үхэр

Өнөөдөр хэнд ч нуруугаа харуулахгүй байхыг хичээгээрэй. Мөн нэлээд эмзэг сэдвээр бүү оролдоорой. Одоо та зарим талаараа “халдлагад” өртөж магадгүй байна.

Ихэр

Өнөөдөр та маш эсрэг тэсрэг хоёр зүйлийн хооронд сонголт хийх асуудалтай тулгарч магадгүй юм. Энэ тохиолдолд “минийх ч биш, биднийх ч биш” гэх мэтээр буулт хийх нь хамгийн зөв шийдэл байж болох юм.

Мэлхий

Далд ухамсарт ихэвчлэн нуугдаж байдаг зүйлийг гаднаас харж, мэдрэх амаргүй. Зарим хүний ил үйлдэл хүмүүсийг айлгаж чаддаг. Таны ид шидийн мэт сэтгэлгээ өнөөдрөөс эрчимжих болно.

Арслан

Бүх нийтийн анхаарлын төвд байх болно. Хэрэв хүмүүс таныг шоолж байвал гомдох гэж бүү яараарай. Тэд таныг муу гэж шоолж байгаа юм биш. Тэд өөрсдөө ч муу хүмүүс биш юм.

Охин

Та өөрийнхөө асуудалд бус харин бусдын асуудалд оролцож чадахгүй байгаадаа санаа зовно. Энэ нь бүхэлдээ буруу бодол юм. Учир нь хүн бүр өөрсдийн гэсэн санаа зовдог зүйлтэй. Та хэнд ч муу хандсан гэсэн үг биш юм.

Жинлүүр

Өнөөдөр танд оюуны их хэмжээний нөөц байгааг мэдэрнэ. Харин түүнийг ашиглах боломжийг олоход асуудал гарах болно. Гэсэн хэдий ч одоо оролдоод үзэх нь дээр. Учир нь дур зоргоороо удаан байснаар амжилтыг хүлээгээд магадлал бага байдаг.

Хилэнц

Энэ өдөр та бүх асуултын хариултыг мэдэж авах болно. Эргэн тойрныхоо хүмүүст эелдэг хандаж, ухаалаг бай. Тэднээс мэдлэгээ бүү нуу.

Нум

Өнөөдөр та алс хол тэнүүчилмээр санагдаж, шаналах болно. Танд энэ цангааг тэр даруйд нь тайлах, бодлоороо аялах, амрах боломж байхгүй тул таатай үеийг хүлээ. Юугаар ч хязгаарлагдахгүй хүсэл тань биелнэ.

Матар

Бүрэн шалгасан зүйлээ ярьж, итгэ. Эргэлзэж байгаа зүйлээ бүү ярь. Ямар ч тохиолдолд бооцоо тавьж болохгүй өдөр юм.

Хумх

Өнөөдөр мартагдсан нэг асуудлын шийдэл нь илхэн харагдана. Энэ шийдэл аяндаа гарч ирэх болно. Давуу талаа ашиглахаас бүү эргэлз. Толгой өвдөх шалтгаанаас ангижрах ийм тансаг боломж өөр хэзээ гарах вэ.

Загас

Азтай өдөр. Хэдийгээр та эхлээд харахад амаргүй ажилтай тулгарах ч бууж өгөхгүй. Бусдад ярьж, тайлбарлаж, хамтран ажиллана. Бас та хүмүүсийг бага зэрэг сэтгэлийн хямралд орохоос сэргийлэх хариуцлагатай үүрэг хүлээх болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top