Ж.Бат-Эрдэнэ: Таван жилийн хугацаанд малыг бүх өвчнөөс нь салгана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

УИХ-ын өнөөдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хүнсний салбарт хувьсгал хийхээр оруулж ирж байгаа маш том бодлого, хууль гэж харж байна. Хөдөөгийн ард түмэн өндөр хэмжээнд хүлээн авч байгаа шүү. Ажлын хэсэгт орж ажилласан. Хэдэн зүйл дутуу байна. Малын эрүүл мэндийг таван жилийн хугацаанд бүх өвчнөөс нь салгахаар зааж өгсөн. Гурван жилийн хүрээнд шүлхий өвчнөөс салгая гэж байнгын хороогоор батлуулаад явсан. Үүнийг таван жил болгохоор оруулж ирж байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө үү" гэв. 

Үүнд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Малын эрүүл мэндийн асуудалтай холбоотой тогтоол гарсан. Вакциныг жилд хоёр удаа хийх нь зөв гэсэн байнгын хорооноос үзсэн. Энэ хуульд бүрэн туссан. Нийт 145 тэрбум төгрөгийн төсөв суулгасан" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.123.8) 2022 оны 06 сарын 16

hong kong mafia mongo alna shuu gel agsan tabial abdag bualdag jos ongorosn. chi amira bur buhel amdrla tolno shuu.

0  |  0
zochin(103.229.123.8) 2022 оны 06 сарын 16

korea ninja bulag oorinho mongo harj sugad dermedulguie.bas japan atman mongo hamgalna chi 1 halh shoorngi atmna ged mongol atgahgui ganhuyag.

0  |  0
zochin(103.229.123.8) 2022 оны 06 сарын 16

halh shoorngin atman nimtaishira chi 1 halh mongol atgahgui shuu. end hong atmna japan atman korea ninja buleg oorin mongo ugadin bas oorinho mongo hamgaaldin.

0  |  0
zochin(106.154.128.123) 2022 оны 06 сарын 16

hudalch uvgun hudlaa yarhaa bol 5jil naad alband aa suuh u odoog.r amdrahgui bol 5jil.n daraa yu bolhiig hench medehgui zunug uvgun menee virus garj bhad ene zunug uvgun maliin emchuu hudlaa yarj ard horgoodog thag ue bich muu buus min baigaliin gamchig hun zogsooj bolohgui ayul garj bhad ene zunug yah gej ene alband ajil dag yum dandaa hudlaa yarij ard tumniig huurj naad erhem suudald suuj bsan odoo ard tumen teneg bich uchraas iim hudalch uvgun nar iin naad suudlaas zailuulah herehtei

0  |  0
Top