УИХ-ын өнөөдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хүнсний тухай хуулиар 2011 онд махыг квоттой болгосон. Ч.Улаан гэдэг нөхөр сайд болчихоод махны квотыг мөнгө болгож, махны бизнесийг нураасан. Саяны махны үйлдвэрийн асуудал бол Монголын махны нэр хүндийг унагах гэсэн санаатай үйлдэл гэж харж байна. Дулааны аргаар боловсруулсан мах шим шүүлт нь гарчихсан. Ийм махыг зах зээлд оруулна гэж байхгүй. Энэ мах бол урагшаа гарна. Дээр нь 4000 тонн адууны мах бий. Халуун зунаар мах иддэг нэг ч хүн байхгүй" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Хятадын тавиулууд хөлөө жийлцэх цагаар.....
Yg tiim ter ulaaniig atg egeejee mongol ulsiin hunsniu ayulguin baidal.strategiin gol heregtcee mahiig bugdiin hytaduudad egsen ene bol ih awilgal ihmenge dagaj ywsan baigaa shuu ulaaniig shalgayaa