ЧУУЛГАН: Хүнсний хувьсгал хийхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэж тооцжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

УИХ-ын өнөөдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Энэ хууль, тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд нийт 1.7 их наяд төгрөг нэн шаардлагатай гэх тооцоо гарч байгаа. Энэ мөнгийг улсын төсөв, гадаадын зээл тусламж зэрэг олон хэлбэрээр гаргана. Ажлын хэсэг дээр ярилцсан. Таван жилээс доошгүй хугацаатай, гурваас хэтрэхгүй хүүтэй зээлийг л хүнсний үйлдвэрүүдэд гаргаж өгөх шаардлагатай байгаа юм. Бизнесийн зориулалтаар зээл гаргавал хугацааг нь сунгаж өгөх шаардлага байгаа юм. Хоёрт, аймаг орон нутгаас сонгогдсон гишүүд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөө аж ахуйн салбарт төсөв тавих шаардлагатай байгаа юм" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top