Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулан цэргийн хүндэтгэлийн жагсаал энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд болно.
Жагсаалд оролцогчид Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан шинэ дүрэмт хувцсаар ижилсэх аж. Энэ удаагийн жагсаалд морин цэргүүд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Дашрамд дуулгахад, хүндэтгэлийн жагсаалд оролцох бүрэлдэхүүн 14 хоногийн өмнөөс бэлтгэлдээ гарсан бөгөөд өчигдөр 05.00 цагаас Сүхбаатарын талбайд бэлтгэл жагсаал хийлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )