УИХ-ын өнөөдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс тогтоолын төслийг УИХ-д оруулж ирж байна. Дөрвөн бүлэг асуудлын хүрээнд хэлэлцэнэ. Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжлүүлэх, парламентын чадавхийг нэмэгдүүлэх, төрийн сүлдийг өөрчлөх гэх асуудлаар оруулж ирж байна. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Зарим нь хэрэгжсэн, зарим нь хэрэгжээгүй. Тухайлбал, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоотой холбоотой асуудлыг өөрчилж чадаагүй. Төр үүрэгтэй, ард түмэн эрхтэй гэдэг ойлголтыг бэхжүүлэх шаардлагатай байна гэдэг асуудал яригддаг. Парламентын тогтолцоог бэхжүүлэх асуудлыг ярилцахгүй бол болохгүй. Үүнийг улс төрийн намууд байнга ярьж байгаа. УИХ-д суудалтай намын дарга нар ч ярьж байна" гэв.
Түүнчлэн "УИХ-ын гишүүд 18-26-ны хооронд тойрогтоо ажиллана. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мэдээлэл өгнө, хэлэлцүүлнэ, санал асуулга явуулна. Үндсэндээ 11 сэдвийн хүрээнд зохион байгуулна. Одоо бол хуулиараа 801 хүн гарын үсэг зурж улс төрийн нам байгуулдаг. Одоо бол хүн амын нэг хувь буюу 30 мянга гаруй иргэний гарын үсгээр нам байгуулна. Энэ бол хэт олон тоо юм" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
ӨРӨӨ ТӨЛӨӨ ЧИ МУУ ЛУЙВАРЧИН
чи өөрийгөө шоронд хийгээч