УИХ-ын өнөөдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ-ын тогтоолын төсөл орж ирсэн байна. Ард түмнээсээ асуух нь буруу ч биш. Гэхдээ ҮХНӨ-ийн асуудал тусгай хуулиар зохицуулагддаг. Тэр хууль дээр ард нийтийн оролцоог хангах, намууд шаардвал олон нийтээс асуулга явуулна гэдэг заалт байхгүй. Хуулийн төсөлгүй хэлэлцэж болохгүй. Үүнийг шийдсэнээр УИХ хууль зөрчинө. Харамсалтай нь, С.Одонтуяа дарга хуралдааны даргалж байгаа болохоор Үндсэн хуулийн Цэцэд дуудагдахаар л болох нь дээ" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
ene hun snudargiin durd togloh imij odoo oor bolson snuu dee gedgiig oilgoogui l bna daa
Өөрт нь л ашигтай биш бол үхсэн ч хамаагүй тэмцэж л байдаг энэ хулгайч Болорчулуунаа сайд болгох л зорилготой.