Ц.Магалжав: Өнгөрсөн жил барилдсан 11 бөхөд цол нөхөн олгомоор байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Төрийн байгуулалтын байнгын хороогоор  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

Уг төслөөр бол эрлийз морьдыг үндэсний баяр наадмаар гурван насны эрлийз морь уралдуулахгүй, улс орон даяар нэг өдөр баяр наадам хийдэг байх асуудлыг хуульчлаад байгаа билээ.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өнгөрсөн жил ардын хувьсгалын 100 жилийн ой болсон. Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцан зохион байгуулагдсан Залуучуудын байгууллагын ойн барилдаанд түүхэнд байхгүй улсын цолтой 512 бөх барилдаж, өндөр чансаа тогтоосон. Шөвгөрсөн бөхчүүдийн цолыг олгож, хөдөлмөрийг үнэлэх ёстой. Энийг хуулинд тусгаад явах боломж байна уу.

Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:

-Залуучуудын байгууллагын 100 жилийн ойгоор барилдсан бөхчүүдэд цол олгоод явбал юу болох вэ Ц.Магалжав тэргүүн ээ. Харин энэ хуулиар 20, 30,40 хэдэн оны хэлмэгдүүлэлтэд өртсөн, одоо барилдахаа больсон 50 наснаас дээш гарсан харимал бөхчүүдэд цол олгох асуудал яригдаж байгаа. Бөхийн холбоо бол өмнөх жилийн барилдаанд шөвгөрч үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгоно гэж оруулж ирсэн нь буруу шүү. Хэрэв энэ асуудлыг та нар цааш явуулах юм бол мань мэтээс эхлээд босно шүү.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав:

-1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш наадам нэг ч жил тасраагүй байсан юм. Үүнийг Үндэсний бөхийн холбоо харгалзан үзээд 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Үүнд 180 аймгийн начин цолтой бөх хасагдсан байгаа юм. Үндэсний бөхийн холбооны удирдах зөвлөлөөс энэ бөхчүүдэд цол олгож, Монгол наадмыг таслахгүй явуулах бодлого өмнө нь ч байсан. Одоо ч байгаа. Цөөхөн аймаг орсон гэдэг асууудал байхгүй. Бүх аймгаас төлөөлөл оролцсон. Допингийн зөрчилтэй хоёр бөх, биеийн эрүүл мэндийн байдлаас болж Ч.Санжаадамба аварга барилдаагүй. Одоо барилдаж байгаа бөхчүүдийн 99 хувь нь барилдсан тул Үндэсний бөхийн холбооны байр суурь хэвээр байгаа.

Хэлмэгдсэн болон ахмад бөхчүүдийн цолыг нөхөн олгох асуудал оруулж ирэхдээ 100 жилийн хугацаанд төрийн алдаа эндэгдэлтэй зүйл байсан тул өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдаанд цол авсан 11 бөхийн цолыг нөхөн олгох асуудлыг нэмж оруулж ирсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.160.72) 2022 оны 06 сарын 18

Хуцваа болидоо та нар

0  |  0
Ок(64.119.19.223) 2022 оны 06 сарын 18

Энэ ямар эргүү писда вэээ

1  |  0
Зочин(202.9.46.250) 2022 оны 06 сарын 17

Магалжаваа ажлаа өгмөөргүй байгаа бол буруу дуугарахаа зогсоовол дээр дээ.

1  |  0
бөх(183.81.170.98) 2022 оны 06 сарын 17

Магалжав буруу санал оруулж байна. Цаашдаа байгууллагын тэмдэглэлт ойгоор цол олгох буруу жишиг тогтоно. Барилддаг бүх бөхчүүдийн саналыг нууцаар санал авбал цолыг зөвхөн улсын баяр наадмаар олгох зөв гэж гарах байх

1  |  0
Чойжоо(124.158.67.11) 2022 оны 06 сарын 17

Магалжав гээч нэгэн сайн эр 32 цагаан лонхыг нэгэн амьсгаагаар уншаад гарч ирлээ .Ямарч баруун аймгийнханд тал засах хэрэгтэйг яс махандаа шингээж ойлгожээ.Магалжавт зөвлөхөд:аймагт 3 дараалан түрүүлсэн бөхөд ”улсын начин”,2 удаа 5 давсан Сүхбаатар аймгийн бөхөд”заан” цол өгч байя./Сүхбаатар аймаг бөх муутайг харгалзаж/Баруун аймгийхан чиний дэмжлэггүйгээр цолоо авцгаачихна

0  |  0
hurlee(202.21.109.57) 2022 оны 06 сарын 17

mulguu monhbat bolioroo kazinochin bagii ehneree zodno bas tor udirdah gne

0  |  0
Баттулга (202.126.88.223) 2022 оны 06 сарын 17

Яахав дээ 11 бөхөд цол олгох юм бол Монгол бөхийн он тооллын түүхэнд 2021 онд тийм тийм цолтой 512 бөх барилджээ гэдэг түүх үлдэнэ. Үгүй бол ар Монгол ардын хувьсгалын 100 жилдээ бөх барилдуулах гүй юм байна гэж ойлгогдоно.\n Цар тахлыг далимдуулж хорлонтой үйл ажиллагаанууд явагдсан. Одон медаль олголт , Сонгуулийн сурталчилгаа , хурал цуглаан , баяр наадам , сонгууль гээд олныг хамарсан олон л арга хэмжээ явагдсанд аа...

0  |  0
Элдэв(150.129.143.37) 2022 оны 06 сарын 18

Зөв шүү хүний хөдөлмөр шүү дээ. Нэг жил цолгүй өнжинө гэж юу байхав.

0  |  1
zochin(192.82.93.15) 2022 оны 06 сарын 16

yamar ulsuudad tsol olgoh geed zutegdeg yamariihiigni tsoliig huraalgah gej barildah erhiigni bur 8 jileer hasdag terguun be ene huniig oilgohgui yumda shinjilgee awah gej ulairch awaad doping hucheer ileruuleed erhiigni hasdag baij bolohuu

0  |  0
Монголхүү(64.119.26.246) 2022 оны 06 сарын 16

Магалжав гэж хятадын тэмбүүний шээс Монгол бөхийг юуч биш болгож байна. Дархан аварга Баянмөнх Сүхбат Өсөхбаяр нарын аль үндэсний бөхийн тэргүүн болоосой.

0  |  0
наадамчин(103.212.118.185) 2022 оны 06 сарын 18

олгох нь зөв.дэмжиж байна

0  |  1
зочин(66.181.181.124) 2022 оны 06 сарын 16

uew

0  |  0
Top