Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцүүлгийг хийж байна.
Байнгын хорооны хуралдаанаар С.Баярцогт, Б.Пүрэвдорж нар өнгөрсөн жил барилдсан бөхчүүдэд цол нөхөн олгох ёстой гэж зүтгэв. Харин байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэрэв эдгээр 11 бөхөд цол нөхөн олгох юм бол босно гэдгийг тодотгоод, Ховдын гишүүд барагтай байгаарай хэмээн сануулав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Өнгөрсөн жил ардын хувьсгалын 100 жилийн ой болсон. Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцан зохион байгуулагдсан Залуучуудын байгууллагын ойн барилдаанд түүхэнд байхгүй улсын цолтой 512 бөх барилдаж, өндөр чансаа тогтоосон. Шөвгөрсөн бөхчүүдийн цолыг олгож, хөдөлмөрийг үнэлэх ёстой. Энийг хуулинд тусгаад явах боломж байна уу.
Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:
-Залуучуудын байгууллагын 100 жилийн ойгоор барилдсан бөхчүүдэд цол олгоод явбал юу болох вэ Ц.Магалжав тэргүүн ээ. Харин энэ хуулиар 20, 30,40 хэдэн оны хэлмэгдүүлэлтэд өртсөн, одоо барилдахаа больсон 50 наснаас дээш гарсан харимал бөхчүүдэд цол олгох асуудал яригдаж байгаа. Бөхийн холбоо бол өмнөх жилийн барилдаанд шөвгөрч үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгоно гэж оруулж ирсэн нь буруу шүү. Хэрэв энэ асуудлыг та нар цааш явуулах юм бол мань мэтээс эхлээд босно шүү.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав:
-1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш наадам нэг ч жил тасраагүй байсан юм. Үүнийг Үндэсний бөхийн холбоо харгалзан үзээд 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Үүнд 180 аймгийн начин цолтой бөх хасагдсан байгаа юм. Үндэсний бөхийн холбооны удирдах зөвлөлөөс энэ бөхчүүдэд цол олгож, Монгол наадмыг таслахгүй явуулах бодлого өмнө нь ч байсан. Одоо ч байгаа. Цөөхөн аймаг орсон гэдэг асууудал байхгүй. Бүх аймгаас төлөөлөл оролцсон. Допингийн зөрчилтэй хоёр бөх, биеийн эрүүл мэндийн байдлаас болж Ч.Санжаадамба аварга барилдаагүй. Одоо барилдаж байгаа бөхчүүдийн 99 хувь нь барилдсан тул Үндэсний бөхийн холбооны байр суурь хэвээр байгаа.
Хэлмэгдсэн болон ахмад бөхчүүдийн цолыг нөхөн олгох асуудал оруулж ирэхдээ 100 жилийн хугацаанд төрийн алдаа эндэгдэлтэй зүйл байсан тул өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдаанд цол авсан 11 бөхийн цолыг нөхөн олгох асуудлыг нэмж оруулж ирсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Ардын хувьсгалын 100 жилийн ой бол Ардын намын ой юм. Дайнтай байхад ч наадмаа хийж байсан. Өнгөрсөн жил бүсийн наадам зохион байгуулагдсан. Уяачид цолоо авсан. Х.Нямбаатар сайд ахалж энэ барилдааныг зохион байгуулсан нь цол олгох горьдлого төрүүлсэн. Бөхийн холбоо бол цол олгох байр суурьтай байсан. 70 бөхөд цол нөхөн олгох асуудалд өнгөрсөн жил барилдсан 11 бөхийн цолыг нөхөн олгох асуудал багтстан уу?
Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав:
-Өнгөрсөн жил барилдсан 11 бөхийн цолыг нөхөн олгох асуудал багтсан байгаа. 2020 онд Төв аймгийн Эрдэнэ суманд болсон наадамд 260 цэргийн албан хаагч барилдаж байсан юм. Харин өнгөрсөн жилийн улсын баяр наадамд бол 180 аймгийн цолтой бөх барилдаж чадалгүй хасагдсан.
Ингээд хуулийн төслийг дэмжсэн боловч өнгөрсөн жилийн барилдаанд амжилт гаргасан 11 бөхийн цолыг нөхөн олгох заалт дэмжигдсэнгүй. Эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийхээр шилжүүлэв. Нэгдсэн чуулганы хуралдаан маргааш /2022.06.17/ хуралдана.
Сэтгэгдэл ( 8 )
Anh narantuya ene 2 g garch irj baihad manai namd ovoo saihan bolovson huchnuud garch irlee geel uuhailan demjij bj bilee udahgui ideech uugaach shorongiin tav ah egch naraa duraigaad busdiig gutegsen uguisgesen busdaas buruugaa haisan mergejliin hulgaich bolj huvirah shivfee ene yorooroo bol 2024 ond buleg baitugai gishuunchgui bj medeh l yum bna
Ene purevdorj gej neg arhi ni gardaggui namchin pizdak baihiin ardiin huvisgaliin 100 jil yahaaraa gants ardiin namiin bayr baidiin mongol uls dayariin bayr tsengel bishuu erh chuluu tusgaar togtnol buteen baiguulalt eruul mend soyol bolovsroloo olj avsan on jiluud baisniig harin ch AN han ardchilal nereer bugdiig ustgaj sunuuj huvchilal nereer huvidaa shaaj gadniihnii mungun deer sagaj tusgaar togtnol eruul mend bolovsrol buhii l yumaa aldaj hamgiin suuld buh shatand ylaad zasaglaj baihdaa delhiid har jagsaaltand oruulj dampuural zarlah deeree tulsan mongol ulsaa orhiod zajlaa bizdee
Чичрэх дээ биш чин үнэндээ Монгол бөхийн түүх түүхэн 100 жилээрээ бөхийн цуваанд бичигдэхгүй үлдэж байгаа нь сонин. \n Энэ жил түрүүлэх бөх хожим нь : 2021 , 2022 онд түрүүлсэн гэж бичигдэх юм уу хаашаа юм .\n Магалжав ын санаа уул нь зөв л дөө. Эсэргүүцсэн хэсэг нь хэт туйлшрагчид байлаа.
Хөгшин хүн үхсэн хүн хоёр тэр цолоор чинь яах юм
Ховдын өмхий шийгуанууд
Чухөм чухал хүн болж харагдах гээд
Ene heden orkuudiin tuhai yarihaar uur yum hiih chadalgui uls shuu dee. Ene gishuud geed baigaa nuhud
бӨХ ЯРИАД СУУЖ БАЙХ ЦАГ МӨН ҮҮ. юМНЫ ҮНЭ ХЭТ ӨСӨЖ,ЭДИЙН ЗАСАГ ХЭЦҮҮДЭХ ШИНЖТЭЙ. бӨХӨӨР УЛС ХӨГЖДӨГ ЮМ БОЛОВ УУ.