Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанд оролцсон гишүүд өнгөрсөн жилийн Залуучуудын холбооны 100 жилийн ойн барилдаанд барилдсан бөхчүүдэд цол олгох эсэх асуудлаар санал зөрөлдөв. Уг хуулиар хэлмэгдүүлэлтэд өртсөн, 50 наснаас дээш гарсан 70 гаруй бөхөд цол нөхөн олгохоор тусгасан гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав тайлбарлаж байгаа ч эдгээр бөхчүүдийн дунд өнгөрсөн жил зохион байгуулагдсан Залуучуудын холбооны барилдаанд амжилт гаргасан 11 бөхийг багтаасан байгаа аж. Ингээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Бүсийн наадамд цол олгох” асуудлыг хөндөж, таван удаа санал хураалгасан боловч олонхын дэмжлэг авсангүй.
Эцэст нь хурал даргалж байсан Ж.Мөнхбат зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн эцсийн хэлэлцүүлэг хүртэл саналаа татаж авах эрхтэй тул Ховдын гишүүдэд боломж байгааг Байнгын хорооны даргын хувьд сануулсан юм.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт улсын цолтой бөх цөөн байгааг учирлаад өнгөрсөн жилийн барилдаанд тус аймгийн бөх Б.Бат-Өлзий түрүүлсэн тул түүнд цолыг нь нөхөн олгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ингээд хуулийн төслийг дэмжсэн боловч бөхийн цолыг нөхөн олгох заалт дэмжигдсэнгүй. Эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийхээр шилжүүлэв. Нэгдсэн чуулганы хуралдаан маргааш /2022.06.17/ хуралдана.
Сэтгэгдэл ( 18 )
Нутаг усандаа хандаж байнга дэмжиж ажилладаг гишүүндээ баярлалаа
76 биш 100 сум хэрэгтэй байгаа юм даа… эднийг цөөлж байж л Монгол улс хөгжинө
Ene bulhchvvdeer yaadag bnaa?Ulsad tatvar uguhgvi,oron nutgiin hamgiin gaigvi gazryg sorchlood hashaa hatgana.Nutgiin zuvlul gej jeg ergvv bguulga baahan mungu tsugluulj edend ugnu.Baahan yavdag jorlonguud.Yadaj aimag oron nutgiinhaa jorlongiin asuudal,hogiin tsergiin asuudal,hvn malynhaa ervvl mendiin asuudlyg nen tvrvvnd taviach.Ene bukh yariad suuj ch bh gej dee
tvrvvlsen bol tsoliin olgoh l heregtei shtee
Нэг бөх цол авлаа гээд нийтийн амьдралд юу нэмэгддэг юм.харин тэндхийн цээж баячуудын хөлд ядарсан нь сөхөрдөг.олон мэдэхгүй болхоос сум.жалга довоороо л хандив гэж пижигнэдэг. нь үнэн шүү дээ.за нөгөө цолтон ны зарим нь том байхы нь яана бас болоогүй буруу юм ч хийж эхэлнэ .монголд амьд жишээ их
Batolzi Hangai 2 nutga solij barilda tegvel turuulen Arhangai yumu Uvsiin nerdeer barild Hovd bol zaanaas deesh tavilangui nutag ugui bol hovdod torsondo gomdood hartsgaara duus
Өнгөрсөн жил тэгээд морь, сур, шагайндаа зарлиггүй цол өгч чадсан шд ... Ховд нэг залуу арслантай, Төв аймаг нэг залуу гарьдтай болчихвол Архангай аймгийн бөхчүүд өндөр даваанд харагдахаа болчих гээд байгаа юм шиг л байна л даа ... Ж.Мөнхбат гэдэг хүнийг бөхөд элэгтэй өв уламжлалаа боддог хүн юм байнаа гэж харж явдаг байлаа. Гэтэл зөвхөн сонгогдох тойргийнхондоо л таалагдахын тулд тэгж харагдаж чаддаг байжээ ...
Бямбацогт гуйа Хөгжлийн Банк,концесс нэртэй өрнүүдээ төл олон юм хуцаж байхаарХовдчууд бөх биш хөгжил дэвшил хэрэгтэй
юу яасан бөхийн цол, өөр хийх ажил байдаггүй юм уу, хэдэн тэнэг бөхөд цол нөхөж олголоо гээд улс орон хөгжих юм уу, ард түмний амьдрал ахуй сайжрах юм уу, хэнд хэрэгтэй юм бэ тэр бөхчүүдийн цол зэрэг
УИХ бөх цөөтэй аймгуудыг харж үзээд барилдвал магад түрүүлэх л байсандаа гэж бодоод цол олгодог болвол яасан юм бэ. Ийм явдал гарч байсан Гончигдорж гишүүн Өсөхбаяр аврагад ”дархан” цол олгуулахын тулд УИХ-д байгаагаа ашиглаж одоо л өгөхгүй бол өнгөрнө гэж мэтгэсээр байж ”далай,”гэсэн цолыг хасуулсан.Морьтын хишиг явганд гэж А.Сүхбат барилдалгүйгээр ”дархан”цол авчхожсон.Бүр Өсөхийгөө амалсан гээч.Ж.Мөнхбат 3 түрүүлж аврага цол авсан Баянмөнхөөс бусад аврагууд”далай” цолыг дамжсан.А.Сүхбат допингодоо хордоод дахиж барилдах тэнхэлгүй болж зодог тайлсан.УИХ бөхийн цолтой орооцолддог буруу
БатӨлзий нэг ёсондоо Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор түрүүлсэн бөх шүү. Түүнд арслан цол ч багадна.
Энэ балай мал зайлаач ...хулгайч луйварчин мөнгөө төл...
Их хурал гээч нь бөхөр цол олгодог газар юмаа
Хууль ухарч үйлчилдэггүйг хэзээ яаж ойлгох вэ
Нодлин жил ямар наадам болсон биш дээ юу гэж цол нөхөн олгох вэ дээ дэмжихгүй байна энн ховдын Бямбацогт тэнэг гөлөг
Ийм дамартсан юм гэж байж болох уу, гишүүн нь гуйж байгаад цол аваад өгчихдөг. Энэ этгээд гишүүнийхээ нэр сүрээр манай аавын нутгийн малчдын нутаг булааж байгөө
Хөгийн хулгайч. Энэнээс юу бол юу гарнадөө. Нүгэл нүдээрээ нэг өдөр гарах вий
заавал бүх аймаг олон цолтонтой байх ёстой юмуу