Ц.Даваасүрэн: Үйлдвэрлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэлтнүүд нь хусчихдаг баймааргүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Дэлхийн хүнсний хомсдол зэргээс харахад дотооддоо хүнсний асуудлаа шийдэхгүй бол хүндрэлтэй нь харагдаж байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж баймаар байна. Тэдэнд очих ёстой байсан зээлийг эрх мэдэлтнүүд нь дундуур нь ороод хусчихдаг баймааргүй байна. Хөгжлийн банкны зээл ч тэдэнд очих ёстой байсан. Эрх мэдэлтнүүд нь дээгүүр нь хуваагаад л идчихсэн" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Халамжид хоёр их наяд төгрөг гарч байна. Тэр ажил хийдэггүй, тархи нь ажилладаггүй хүмүүсийг бий болгож байна, бид. Манай улстөрчид сэдэв л хөөж байна, сэтгэл гаргаж чадахгүй байна. Энэ үнэн шүү. Энэ удаа битгий тэгээрэй гэж хүсэж байна. Хөрөнгө, санхүүг нь шийдэж өгөх хэрэгтэй, үүнийхээ хойноос сэтгэлээрээ зүтгэх хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.51) 2022 оны 06 сарын 17

Ер нь бол зөв. Гэхдээ мартсанаас чамайг чинь 10 хувийн Даваансүрэн гэдэг билүү?

0  |  0
Чимэд(124.158.69.96) 2022 оны 06 сарын 17

Даваасүрэнг бид дандаа дэмждэг,гишүүд үнэхээр сэтгэлд үлдэх хүн бараг л алгадаа Даваасүрэн,Б.Батэрдэнэ аврага,Болорчулуун,Ж.Сүхбаатар,Б.Энхбаяр,М.Оюунчимэг,Аюурсайхан,Нямбаатар, БЖавхлан,Оюунэрдэнэ.Хүрэлсүх нар үнэхээр төрийн удирдлагад байх ёстой хүмүүс мөн болой

0  |  0
dabaa(66.181.188.254) 2022 оны 06 сарын 17

халамжийн талаар харин зөв дуугарлаа, ажил хийдэг хүн олдохгүй болж дээ

0  |  0
Top