Холбоод нь тохиролцсон тул БАЯР НААДМЫН ХУУЛИЙГ шууд батлах санал гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ хуулийг олон хоног хэлэлцсэн. Ажлын хэсэг гарч ажилласан. Манай холбоод зөвшилцөлд хүрсэн юм билээ. Тиймээс шууд батлаад гаргахад болно гэж байгаа юм билээ. Ерөнхийлөгчийн хүсэлт байгаа юм. Энэ хуулийг дагаад 10-аад журам гарна. Тэр нь долдугаар сарын 1-нээс өмнө гарсан байх шаардлагатай байна" хэмээн горимын санал гаргалаа. 

Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй, асуулт хариултдаа оров. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.74.187) 2022 оны 06 сарын 17

Уяачид олон юм донгосч хэл амаа билүүдэцгээж байгаад бүсийн уралдаанд цол олгохгүй болоод ирэхээр нь хоорондоо эвсэцгээсэн нэр зүүж байх шив, улсын наадамд л цол олгож байвал барав. Үнэнхүү хүч авьяас билгээрээ морь малаа түрүүлүүлж айрагдуулдаг биш, мөнгө тохироогоор л явдаг шд.

0  |  0
Top