Уяач гишүүд эрлийз морио уралдуулахыг хүсэж, чуулганыг завсарлуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-ын чуулган 13:30 цаг хүртэл завсарлалаа. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлд тусгасан эрлийз морь, бөхчүүдийн асуудал нэлээд маргаан дагуулж байгаа тул ийнхүү завсарлаж байгаа юм. УИХ-ын гишүүдийн дунд цөөнгүй уяач байдаг тул эрлийз морьдыг уралдуулахгүй хэмээн хориглож байгаа нь нэлээд маргаан дагуулж, ийнхүү завсарлаад байгаа юм. 

Тухайлбал уяач, бөхчүүд аймаг сумын наадам хэсээд бай шагнал аваад явдаг байдлыг зогсоох үүднээс аймаг сумын наадмыг 10,11-нд хийхээр, улсын баяр наадам 11-нд хийдэг хуучин уламжлалаараа зохицуулагдах аж. Өөрөөр хэлбэл улс орон даяар нэгэн зэрэг хийх аж.

Ммөн эрлийз адууны асуудал маргаан дагуулдаг тул цэвэр үүлдэрийн азарга гадаадаас импортоор оруулж ирэхийг хориглож байгаа аж. Долдугаар сарын 13-ны өдөр уяачдын наадам хийгээд, эрлийз 3 насны уралдаанд айраг түрүү авсан 15 уяачид цол чимэг өгдөг байсныг болиулж, Монгол үүлдэрийн адууны стандартад азарга, их нас, соёолон, хязалан, шүдлэн, даага зургаан насны морь уралдаж, уяачдад цол чимэг өгнө гэж оруулж ирсэн байна.

Гадаадаас эрлийз адуу оруулж ирэх асуудал энэ хуулиар тодорхой хугацаанд зогсож, уяач нь улсын цол авдаг байдлыг хуулиар зогсоож байгаа аж.

Монгол үүлдэрийн асуудны стандарт нь Засгийн газар өөрөө дүрэм журмаараа зохицуулахаар хуульд тусгаж өгсөн байна.

Эцэст нь Монгол адууг унага дааганаас эхлээд бүртгэлжүүлэх ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран хийж, 2025 оны зургадугаар сарын 1-нд дуусгахаар тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(64.119.21.222) 2022 оны 06 сарын 17

зүгээр л их морийг 35 кмээс, азрага соёолонг 30 кмээс хязаалан 25 кмээс шүдлэг 20 кмээс даага 18кмээс эргэхэд наад муусайн анаашнууд чинь тар нь танигдана даа

0  |  0
Top