УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ц.Сандаг-Очир гишүүний оруулж ирсэн заалт. Дүүрэгт түрүүлсэн бөхөд аймгийн цол өгөх гээд байх юм. Эрх зүйн хүрээндээ огт болохгүй. Энэ Үндсэн хууль зөрчсөн заалт. Алслагдсан дүүрэг наадамтай байхыг бүрэн дэмжиж байна. Наадмаа хийх ёстой. Үүнийг эрх зүйн хүрээнд нь зохицуулах хэрэгтэй. Гэхдээ үүнийг Хотын даргын захирамжаар Арслан цолыг нь өгөх ёстой. Түүнээс дүүргийн Засаг дарга өгнө гэж хэзээ ч байхгүй, болохгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ер нь дүүрэг, хорооны бас СӨХ-ийн наадам хийе,цол олгоё жишээ нь СӨХ-н шонхор ч ...гэдэг юм уу. ха ха
Мэдрэл муут маанагууд