ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэнд сайхан өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Хонь                                                             

Та ямар нэгэн зүйлийг олон удаа давтах тусам илүү тод, ойр сонсогдох болно. Энэ нөлөөллийг ашигласнаар та өнөөдөр зорилгодоо хүрэх болно.

Үхэр

Өнөөдөр та бусдын гэмгүй мэтээр “Би чамд хэлсэн шүү дээ” гэх уруу таталтаас зайлсхий. Хүмүүс татгалзах эрхтэй шиг та ч гэсэн татгалзах боломжтой.

Ихэр

Таны үйл ажиллагааны эрх чөлөөг юу ч хязгаарлахгүй. Хэрэв ямар нэгэн зүйлийг хийхээр оролдсон хэвээрээ байвал та үүнийг хийх бүрэн эрхтэй гэдгээ сана.

Мэлхий

Өнөөдөр та өглөөнөөс орой хүртэл цаг мөч бүрийг амталж, таашаал авах болно. Ганцаараа бус өнгөрөөсөн орой онцгой сайхан байх болно.

Арслан

Өнөөдөр та гэртээ ч, гадаа ч найрсаг уур амьсгалтай байх болно. Таны хийх ёстой зүйл бол хаана ч очсон байлаа хэв журмыг эвдэхгүй байх явдал юм.

Охин

Энэ өдрийг хайртай хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлэх нь дээр. Хэнд итгэхээ та өөрөө сонгох болно. Зөв сонговол та энэ өдрийг удаан хугацаанд сайхнаар дурсана.

Жинлүүр

Өнөөдөр ямар нэгэн зүйлийг хаяж устгахаасаа өмнө суллагдсан орон зайд нь юу тавих гэж байгаагаа төлөвлө. Балгас дунд эргэлдэх нь тааламжгүй гэдгийг хүлээн зөвшөөр.

Хилэнц

Таны аль эрт тарьсан зүйлийн үр нь ямар байхыг таашгүй. Өнөөдөр тэр соёолж болно. Гадуур явахдаа болгоомжтой байж, санамсаргүй хөл дээрээ гишгүүлэхгүй байхыг хичээ.

Нум

Өнөөдөр бүтэн өдрийн турш харц тань тэнгэр өөд чиглэнэ. Нарыг хар. Шувууд нисэж, ойд модод сэржигнэнэ. Товчхондоо өнөөдөр харааны гайхамшигийг ихээр мэдэрнэ.

Матар

Танд сонголт байна. Алдсан боломжууддаа гашуудаж суугаад яах вэ. Шинийг идэвхтэй хайж эхэл. Та юунд илүү дуртай вэ гэдэг дээрээ төвлөрвөл ямар вэ?

Хумх

Өнөөдөр та мөрийтэй тоглоомд татагдах болно. Зарчмын хувьд энэ хүслээ хангаж чадна. Та хожигдсон ч, ялсан ч хэзээ зогсохоо яг таг мэдэх болно.

Загас

Хэрэв та хойшлуулсан асуудлыг бүх хүч чадлаараа идэвхтэй шийдэж эхлэхгүй бол амьдралын нэлээд гунигтай үе рүү өөрийгөө “урих” эрсдэлтэй. Ялангуяа тааламжгүй зүйлийн үргэлжлэх хугацаа нь нэлээд урт юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top