29 их, дээд сургуулиас 8 нь л шаардлага хангажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Элсэлтийн шалгалт эхэлж байгаатай холбогдуулан МХЕГ-аас их, дээд сургуулиудыг шалгажээ. Шалгалтад нийт 29 сургууль хамрагдсанаас найман сургууль нь шаардлага хангасан гэнэ. Харин бусад сургуулиуд шаардлага хангаагүй аж. Тухайлбал, “Газарчин” дээд сургууль уул уурхайн инженерээр боловсон хүчин бэлтгэх зөвшөөрөлгүй байж энэ чиглэлээр гурван жил элсэлт авчээ. Иймээс тухайн оюутнуудыг өөр сургуульд шилжүүлэн сургах шаардлагатай болсон байна. Энэ мэтээр Боловсролын тухай хууль зөрчин элсэлт авч чанаргүй боловсон хүчин бэлтгэх тохиолдол цөөнгүй байдаг. Мөн ямар нэгэн бүртгэлгүй байж хоёр жил оюутан элсүүлж сургалт явуулдаг сургууль ч байсан гэнэ. Гэхдээ ийм тохиолдолд хариуцлага тооцох тогтолцоо байдаггүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top