ХЭҮК: Цэргийн ангид сүүлийн 10 жилд 44 алба хаагч амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

УИХ-ын өнгөрсөн баасан /2022.06.17/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэн. Илтгэлийг ХЭҮК-ийн дарга Ж.Хунан танилцуулсан. 

Хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдлыг дахин үнэлж, үр дүнг УИХ-аар танилцуулахаар шийдвэрлэсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн. Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ.

Энэ нөхцөл байдлыг 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчлийн хэлбэрээсээ хамаарч 11.3-20.4 хувиар буурсан гэдгийг Ж.Хунан мэдээлэлдээ дурдаад цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байгааг онцолсон байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.69.96) 2022 оны 06 сарын 20

Оюун-Эрдэнэ уг чиглэлээ зөв сонгож зөв явж байна. Арай л удаан байна. Яагаад хуульчдын ажил ийм урагшгүй бөөрөнхийлсэн,эвлэрсэн,салгалсан байхад хэрэг хийгчид,зөрчил гаргачид улам оодроод бүтээлч ажил болгоныг унтрааж нэг алхамч урагш гишгүүлэхгүй байна шүүдээ.Банк санхүү зөв явахгүй бүгд нэг нэг эрхэм гишүүн эсвэл нэг даргын ивээлд багтаад иргэдээ шулж мөлжиж байгааг харахгүй байнауу итгэхэд бэрх болох шинжтэй.АТГ,Прокурор хэдэн зуугаар нь шүүхэд шиүжүүллээ л гэдэг өрөө төлж хариуцлагаа хүлэж байгаа жараахайнууд ч алга боллоо

0  |  0
Монгол(66.181.170.73) 2022 оны 06 сарын 20

Өмнөх үеээс хамаагүй дээрдэж байгаа, гэхдээ л үүнийг бүүр илүү хатуу чанга л болгох хэрэгтэй. Дээр дооргүй хүмүүс анхаарах асуудал. Бусад бүх салбарт хүмүүсийн хандаж байгаа хандлага лазан байна - үүнийг өөрчлөх хэрэгтэй. Хувьсгал хэрэгтэй байна, төр засгийн удирдагч нар үнэндээ Манлайлал алга. Эх оронч сэтгэлгээ улам дордож байна, гадагшаа л явах хүсэл тэмүүлэлтэй хүмүүсээр дүүрлээ. 2 жилийн өмнөхтэй харьцуулбал энэ үнийн тогтвотой байдлаа хар л даа Засгийн газар муу ажиллаж байна. Ерөнхий сайдын удирдлага үнэндээ муу байна. Мөн дагаад ард иргэдийн сэтгэлгээ үнэхээр доройтож байна

1  |  0
Top