”Аэро Монголиа”-гийн нислэг саатаж, иргэдийг бухимдуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

"Аэро Монголиа" компанийн Хөх хот-Улаанбаатарын чиглэлийн 14 цагийн нислэг өчигдөр саатжээ. Нислэгийн лавлахын операторын хэлснээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Оюу Толгой" компаниас өчигдөр өглөө 09:45 цагт Улаанбаатарт ирж газардах байсан онгоц ирээгүй учир Хөх хотын нислэг ийн хойшилсон байна. Учир нь Өмнөговиос ирсэн онгоцоор Хөх хот руу нислэг үйлдэх ёстой байсан аж. "Аэро Монголиа" компани вэб сайтдаа "Оюу Толгой"-гоос ирэх ёстой онгоц 09:45 цагт Улаанбаатарт газардаж, Хөх хот руу ниссэн" гэсэн ташаа мэдээлэл нийтэлж, ямар шалтгаанаар нислэг хойшилсныг үйлчлүүлэгчдэд тайлбарлахгүй байсан нь иргэдийг нэлээд бухимдуулсан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top